Засаг даргын мэндчилгээ

Гурван Бадрах , Бумбат толгойнхоо хормойд төрж өссөн , амьдарч , ажиллаж байсан төрөлх нутгийн ахан дүүс та бүхэндээ болон нийт Тариаланчууддаа эх орны хоймор болсон Хөвсгөл аймгийн Тариалан сумаас мэндчилж , эрүүл энх , аз жаргалыг хүсье.

Манай сум Хөвсгөл аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогоор Газар тариалангийн буюу зүүн бүсийн төв болон хөгжих хэтийн төлөвтэй билээ .

Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг . Тэртээ 90 жилийн өмнө шаваа тавьж , шангаа хатгаж байсан он цагаас хойш Тариалан сум өнгө төрхөө засч , өргөжин тэлсээр өдгөө хүрлээ . Өнөөдөр хэний ч өмнө итгэл дүүрэн хэлэх хөгжлийн гараагаа Тариаланчууд бид олж чадлаа . Тариалан сум цаашид хөгжин дэвжих боломж бололцоо дүүрэн бий . Гагцхүү орчин үеийн техник технологийн дэвшлийг орон нутагтаа нэвтрүүлж сумын эдийн засгийн үндсэн салбар болох МАА , газар , тариалангаа бүтээлчээр хослуулах нь чухал гэж үздэг .

Юуны өмнө энэ нутгаас төрөн гарсан хүн бүр хийгээд одоо нутагтаа амьдарч ажиллаж буй та бид итгэл , сэтгэлээ нэгтгэн ажиллавал Тариалан сумын маань хөгжлийн ундарга улам бүр хүчээ авч оргилон байх болно . Иймд та бидний нутгаа гэх халуун сэтгэл , хамтдаа итгэлээр баян сэтгэлээр дүүрэн сум орон нутгаа хөгжүүлэх боломж бүрийг цаг алдалгүй ашиглаж , хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна . Түмэн олны маань амьдрал ахуй улам бүр өөдрөг байх болтугай . Тариаланчуудын хийморь лундаа өөдрөг байх болтугай .

ЗАСАГ ДАРГА: Х.ЭГИЙМАА

img-7 img-8
Х.ЭГИЙМАА

1848

Өрхийн тоо

6,349

Хүн ам

3,431км²

Газар нутаг

1,367км²

Газар тариалан

Мэдээ мэдээлэл

"Агнадаг бус авардаг байя", "Тайрдаг бус тарьдаг байя" 3 сарын аян зарлалаа

Сумын хэмжээнд хууль бус ан агнуур, байгалийн дагалт баялаг (жимс, самар, бусад бүтээгдэхүүн)-ийг хууль бусаар бэлдэх, ашиглах зөрчилүүд гарч байгаатай холбогдуулан ЗДТГазар, ИТХурал, Сум дундын цагдаагийн тасаг хамтран "Агнадаг бус авардаг байя", "Тайрдаг бус тарьдаг байя" 3 сарын аяны хүрээнд хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.  

Хөрөө рамуудад хяналт шалгалт хийж ажиллав.

Сумын төвд ажиллаж буй хөрөө рамуудын үйл ажиллагааг хянаж, бичигдсэн эрхийн бичигт үндэслэн, мэдээ мэдээллээр хангаж, хяналт шалгалт хийж ажиллалаа.  

Хөвсгөл аймаг Тариалан сум