Хөдөлмөр нийгмийн хамгааллын алба, хэлтэс

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамжийн мэргэжилтнүүдийн танилцуулга

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг иргэд, байгууллага, ажил олгогчид хүргэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх
  • Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт шаардлага хангасан иргэнийг хамруулах ажлыг зохион байгуулах
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бичиг баримтыг шалгаж хүлээн авах, судлах, дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх чиг үүргийн дагуу ажилладаг

Нийгмийн бодлогын мэргэжилтэн нь: 

  • Суманд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн салбар байгууллагуудын ажлыг уялдуулах, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах
  • Нийгмийн салбарын талаарх хууль тогтоомж, бодлого шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж, арга зүйгээр хангах
  • Нийгмийн зорилтот бүлгүүд, хүн ам, өрхийн суурь судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн бодлого боловсруулахад тусгуулж ажиллана.    

 

Хөвсгөл аймаг Тариалан сум