ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүний хөгжлийг эрхэмлэн дээдэлсэн удирдлагын зөв тогтолцоотой, байгаль орчны тэнцвэртэй хангасан, өөрийгөө тэтгэсэн тогтвортой эдийн засаг бүхий ЖИШИГ сум болох
АЛСЫН ХАРАА
Чадварлаг, оюунлаг иргэдтэй, байгаль орчиндоо ээлтэй, сум орон нутгийнхаа давуу талд түшиглэсэн, бүс нутгийнхаа хөгжлийн төв болно.
Байгууллагын чиг үүрэг
- Тариалан ЗДТГазар нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг бөгөөд энэ нь төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах ерөнхий чиг үүрэгтэй байгууллага юм.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд төрийн бодлогыг үндэсний, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гэсэн ерөнхий зорилгыг хангахаар нутгийн захиргааны байгууллага ажилладаг.
Засаг даргын Тамгын газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх чиг үүрэгтэй.
Байгууллагын зохион байгуулалтын бүтэц
Тариалан сум нь нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно.
Хөвсгөл аймаг, Тариалан сум, Бадрах баг, Засаг даргын тамгын газар
Хөвсгөл аймаг Тариалан сум © 2024