Эрүүл мэндийн төв

Танилцуулга

      Тариалан сумын эмнэлэг анх 1937 онд 2 гэрт 6 ортой бага эмчийн салбар байгуулагдан Санитор Лувсаншарав гэдэг хүн ажиллаж байжээ. 1941 онд эмнэлгийн анхны барилга баригдаж 10–н ортой болж өргөжсөн. Бага эмч Чойдаш эрхэлж бусад эмнэлгийн мэргэжилтнүүдтэй болсон. 1953 онд тус эмнэлэгт анхны их эмч Гэндэнжав ирж ажилласнаар их эмчийн салбар байгуулагдсан байна. Энэ үеэс орон тоо, орны тоо нэмэгдэж 3 ээлжийн сувилагч нар ажиллах болсон. 1969 онд эмнэлгийн 2 дахь барилга 15 ортой баригдан ашиглалтад орж 2 их эмч 15 ажилтантай болж хөдөөгийн багуудад багийн эмч ажиллаж эхэлсэн. 1987 онд 3 дахь барилга больниц, амбултори, угаалга, граж гэсэн хэсэгтэйгээр баригдаж эхлээд зогсонги байдалд орсон байсныг аж ахуйн аргаар дуусгаж 1996 оноос ашиглаж эхэлсэн. 1997 онд хүүхдэд ээлтэй эмнэлгийн болзлыг амжилттай хангаж гэрчилгээ авсан. 2000 онд Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд барилгын засал чимэглэлийн ажил хийгдэж 4,4 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр хангагдсан. 2001 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болж, 2004 онд болзлыг 2 дахь удаагаа биелүүлсэн. 2002 онд магадлан итгэмжлэлийн батламж авсан.

  • 2003 онд сумын шилдэг эмнэлэг, Эрүүл мэндийг дэмжигч загвар сум болсон
  • 2004 онд Улаанчулуут, 2007 онд Шивэрт НЭМТөвүүдийг ашиглалтад оруулж анхан шатны болон НЭМ-н тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн
  • 2005, 2006, 2007, 2012 онуудад аймгийн шилдэг эмнэлэг
  • 2009, 2013 онд аймагт 2-р байр
  • 2010 онд аймагт 3-р байр
  • 2012-2013 онд ММСС-н эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд зохио байгуулагдсан аяны хүрээнд 5 удаа тэргүүн байр, 4 удаа дэд байр эзэлсэн
  • 2013 онд ЭМГ-н даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үзүүлэлтээр 3-р байр
  • 2013 онд Халдварт бус өвчлөл осол гэмтлээс сэргийлэх шилдэг эмнэлэг шалгаруулах уралдаанд дэд байр
  • 2014 онд Магадлан итгэмжлэл 5 жилийн хугацаатай авсан
  • 2014 онд Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үзүүлэлтээр 3-р байр
  • 2014 онд Хөвсгөл аймгийн шилдэг эмнэлэг санал асуулгаар
  • 2016 онд аймгийн хэмжээнд 4-р байр, Сахилга хариуцлагыг дээшлүүлэх аяны хүрээнд 3-р байр
  • 2017 онд аймгийн хэмжээнд 2-р байр
  • 2018 онд аймгийн хэмжээнд 3-р байранд, Эрүүл цус-Эерэг хандлага аянаар 1-р байр
  • 2020 онд Эрүүл цус-Эерэг хандлага аянаар 3-р байр
  • 2021 онд оны шилдэг байгууллагаар тус тус шалгарсан.

Жилд амбулаториор 20 гаруй мянган иргэн үйлчлүүлж , дундаж ор хоног 6, орны фонд ашиглалт 150, орны эргэлт 25-26 байна. Тус эмнэлэгт жилдээ 20-30 эх амаржиж, эхийн эндэгдэл сүүлийн 25 жил гараагүй. ЭМДаатгалтай гэрээгээр хамтран ажиллаж, ЭМД-ын санхүүжилтыг гүйцэтгэлээр нэхэмжлэн авч байна.

Байгууллагын үндсэн чиг үүрэг: Сумын нийт иргэдэд Эрүүл мэндийн анхан шатны болон НЭМ-н тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай үзүүлэх явдал юм.

Алсын хараа: Монгол улсын жишиг сумын эмнэлэг болох

Хүний нөөц: ЭМТ нь 24 ортой, 37 эмч ажилчидтай эрүүл мэндийн үйлчилгээг сумын төвийн болон хөдөөгийн 5 багт жигд хүртээмжтэй явуулж байна. Дотрын их эмч-1, хүүхдийн их эмч-1, эмэгтэйчүүдийн их эмч-1, уламжлалын их эмч-1, шүдний эмч-1, өрхийн эмч – 1, эх баригч бага эмч-2, багийн эмч-6, сувилагч- 7, НЭМА-1, бүртгэл мэдээлэлийн ажилтан-1, Вакцинатор-1, лаборант-1, үйлчлэгч-4 болон бусад эмнэлгийн ажилтан-5 нийт 34 орон тоотойгоор ажиллаж байна. Их эмч нар бүгд нарийн мэргэжил эзэмшиж мэргэшсэн ба тэргүүлэх зэрэгтэй бага эмч-2, сувилагч-4, ахлах зэрэгтэй их эмч-, бага эмч-3, сувилагч -4 ажиллаж байна. Манай хамт олон Алтан гадас одонт-2, хөдөлмөрийн хүндэт медаль-2, ЭХТА-24, ЭМЯ-ны жуух-31,МЗХ сэхээтэн залуу алтан медаль 1, Тэргүүний сувилагч алтан медаль 3, Аймгийн аварга бага эмч 1, сувилагч -1, Аймгийн тэргүүний ажилтан 1, мэргэжлийн ахлах зэрэгтэй мэргэжилтэн 5, тэргүүлэх зэрэгтэй 1 мэргэжилтэн ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бие, сэтгэл, оюуны хөдөлмөрөө зориулж байна.

Хөвсгөл аймаг Тариалан сум