Компаний хэлбэр: Хязгаарлагдмал хариуцлагатай компани
Хаяг: Хөвсгөл аймгийн Тариалан сум Бадрах баг
Үйл ажиллагааны чиглэл: Дулаан үйлдвэрлэл, цэвэр ус түгээх
Гүйцэтгэх захирал: Ганболдын Болдоо
Ажилчдын тоо: 33
КОМПАНИЙ ЗОРИЛГО: Дулаан үйлдвэрлэл, цэвэр ус түгээх үндсэн үйл ажиллагааг технологи горимын дагуу хүргэж, соёлч боловсон үйлчилгээг эрхэмлэн, санхүүгийн хувьд бүрэн биеэ даан, сум орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах.
САА-н засварын газрын барилга шинээр баригдаж түүнийг түшиглэн 1959 онд уурын зуухны бага оврын тогоо суурилуулан одоогийн уурын зуухны тулгын чулууг анх тулсан. Тэр үед Улаанбатар хотоос Арбулаг сумын харьяат Очирбат ирж механикчаар ажиллан уурын зуухыг угсран ашиглалтад оруулсан ба тэр зуухаа түлээгээр халаадаг байсан тул олон ажилчин ажиллаж байсан. Улмаар хүчин чадлыг нэмэгдүүлж 54–ийн тогоо 2-ийг суурилуулан олон албан газарт халаалт өгч байлаа. Очирбат механик арваад жил ажиллаад дараа нь Г.Дугараа, Очирбат, Л.Цэдэвдамба, П.Чуваахүү нар ажиллаж байв. 1992 онд уурын зуухыг эрчим хүчний хамт САА-аас салгаж аймгийн эрчим хүчний харьяанд шилжүүлсэн бөгөөд энэ үед эдийн засгийн хүнд үе байсан төдийгүй зуухны тоног төхөөрөмж нь хуучирсан тул зөвхөн эмнэлэг, сургуульд халаалт өгч байв. 1996 онд Тариалан сум төвийн эрчим хүчинд холбогдоход бие даан Нийтийн ахуйн үйлчилгээний төв нэртэй аж ахуйн нэгж болон зохион байгуулагдан даргаар нь Б.Намганжав ажиллах болж Хятад улсад үйлдвэрлэсэн уурын тогоог суурилуулан техникийн шинэчлэл хийгдэж хүчин чадал нь нэмэгдэж төсвийн байгууллагуудаа халааж эхэлсэн. 1998 онд 48 сая төгрөгийн төсөвт өртөгтэй нам даралтын 2 шинэ тогоо суурилуулан сумынхаа дулааны асуудлыг хэвийн болгосон. 2017 онд Тариалан НАҮТөв ХХК болж өргөжин гүйцэтгэх захирлаар нь Ж.Төрбат томилогдон үндсэн 30 ажилчин албан хаагч, гэрээт 1 ажилчинтайгаар дулаан үйлдвэрлэл, цэвэр ус түгээх, халуун усны үйлчилгээ, хог тээвэр, нийтийн эзэмшлийн хог цэвэрлэгээ, гудамжны гэрэлтүүлэг зэрэг үндсэн болон туслах үйл ажиллагааг хэвийн явуулан ажиллаж байна. Манай байгууллага 2020-2021 онд төсвийн байгууллагаас гадна айл өрх, аж ахуй нэгжийг халаалтаар хангаж 62800м3 талбайг дулаанаар хангаж шинээр 2300м3 талбайг төвлөрсөн дулаанд холбон 2021-2022 онд нийт 65100м3 талбайг дулаанаар ханган ажилласан. 2010 онд төв шугамдаа их засвар хийж шинэчилэсэн. 2023-2024 оны байдлаар Тариалан НАҮТөв ХХК нь 33 ажилчин албан хаагчидтайгаар дулаан үйлдвэрлэл, халуун ус, цэвэр бохир ус, хог тээвэр, нийтийн эзэмшлийн хог цэвэрлэгээ зэргийг хариуцан үйл ажиллагааг хэвийн явуулж байна.
Мөн төсвийн 6 байгууллага, 39 айл өрх, 37 аж ахуй нэгжийг халаалтаар ханган ажилладаг нийт 71208,3м3 талбайг дулаанаар хангадаг. 3 халуун ус, Цэвэр усны 7 худагтай үүнээс 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай 2 ухаалаг худгаар айл өрхийг ундны цэвэр усаар хангаж ажиллаж байна. Мандал, Бадрах багийн нийт 10 хэсгийн 1067 өрхийн хогийг сар бүр тогтмол хуваарийн дагуу буюу 15-28-ний хооронд ачин зайлуулж байна. Бохир усыг захиалгын дагуу татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг.
Авсан шагнал урамшуулал:
- 2005 онд сумын “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”
- 2007 онд “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ДААТГАЛ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”
- 2010 онд сумын “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”
- 2016 онд сумын “ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”
- 2022 онд сумын “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН”