Санхүүгийн алба

САНХҮҮГИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

     Сумын төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн алба нь 6 хүний орон тоотой ажилладаг. Сумын санхүүгийн албаны дарга Д.Энхсайхан, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Дөлгөөн, ЗДТГазар, Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч Д.Отгонтулга, ИТХ, Соёлын төв, Хоршоо хөгжүүлэх сан хариуцсан нягтлан бодогч Д.Пүрэвжаргал, төсвийн орлого бүрдүүлэлт хариуцсан татварын байцаагч Х.Эрдэнэбулган, нярав А.Мөнхтогтох нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг.

  • Манай Санхүүгийн алба нь ажлаараа аймагтаа 2019-2023 онуудад 1-3 дугаар байруудад орж, “Манлайлагч санхүүгийн алба”-аар шалгарч байсан тэргүүний хамт олон юм.
  • Статистикийн ажлаараа 2019 он, 2022 онуудад шилдэг сум болж шилжин явах цомоор шагнагдаж байсан. 2021 онд 4-р байранд орсон.

 

Санхүүгийн алба дараах чиг үүрэгтэй

  1. Сумын төсвийг төлөвлөх, ИТХ-д хэлэлцүүлж, батлуулах
  2. Сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, төсвийн хэрэгжилтийг хуулийн дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих
  3. Төрийн сангийн төлбөр тооцоо, орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх
  4. Төсвийн зардал болон хөрөнгийн хяналтыг хэрэгжүүлэх
  5. Төсвийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах
  6. Төсвийн ил тод байдлыг хангаж, олон нийтэд мэдээлэх
  7. Статистикийн сар улирал жилийн мэдээ судалгааг гаргах, хүн ам, мал тооллогыг зохион байгуулж явуулах
  8. Сумын нийт аж ахуйн нэгжийн тайлан балансыг гаргуулах, НББ-ийн арга зүйн зөвлөгөө өгөх
  9. Сумын татварын орлогын төлөвлөгөөг хянан гүйцэтгэлийг хангуулах
  10. Төсөвт байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
img-58 img-59

Албаны холбогдох хүмүүсийн мэдээлэл

img-67

Д.Энхсайхан

Санхүүгийн албаны дарга
99033525
davaaenh25@gmail.com
img-67

Б.Дөлгөөн

Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн
91101247
dulbat7@gmail.com
img-67

Д.Отгонтулга

ЗДТГ-ын нягтлан бодогч
97016161
oogii.d0307@gmail.com
img-67

Д.Пүрэвжаргал

Хоршоо хөгжүүлэх сангийн нягтлан бодогч
88381148
purevjargaldo@gmail.com
img-67

А.Мөнхтогтох

Нярав
99654404
munhtogtoh888@gmail.com
img-67

Х.Эрдэнэбулган

Татварын байцаагч
89883940
Хөвсгөл аймаг Тариалан сум