МЭНДЧИЛГЭЭ
Тариалан сумынхаа Вэб сайтад саатан зочлож байгаа та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Мэдээлэлтэй бол мэдлэгтэй, мэдлэгтэй бол эрх мэдэлтэй гэдэг сайхан үг бий. Энэ товчхон өгүүлбэрээс мэдээллийн үнэ цэнэ чухам юу болохыг шууд ойлгож болно.
Энэхүү Вэб сайтаас та нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН
ИТХ-ЫН ДАРГА Д.ЭНХТӨР
Тариалан сум нь нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно.
Хөвсгөл аймаг, Тариалан сум, Бадрах баг, Засаг даргын тамгын газар
Хөвсгөл аймаг Тариалан сум © 2024