Танилцуулга
Улсын тэргүүний Тариалан сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1954 оны 10-р сарын 01-нд 10 ажилтантай 23 хүүхдийн орон тоотой, Аяахүү даргатай Тариалан сумын нутагт гэр цэцэрлэгт байгуулагдсан. Тариалан сумын Хүүхдийн цэцэрлэг нь сургалтын 3 байранд, 10 бүлэгт 380 хүүхдийг үндсэн сургалтаар, зуны нүүдлийн сургалтаар 70 гаруй хүүхэд хамруулан нийт 450 хүүхэд хамруулан хамран сургалт 100% байна. 38 ажилтантай үүнээс эрхлэгч 1, арга зүйч 1, багш 13, багшийн туслах 10, тогооч 3, үйлчлэгч 2, угаагч 1, эмч 1, нярав 1, жижүүр 4, сантехникч 1, нягтлан1 ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.
- 1966 он 10 сарын 11 АДХГ-захиргааны гэгээрлийн хэлтэс тойрон аялал 1-р байр
- 1980 он “Шилдэг байгууллага”
- 1988 оны ажил мэргэжлийн ажлаар 1-р байр сайшаалын үнэмлэх
- 1995 он “Шилдэг хүмүүжүүлэгч” байгууллага хамт олон
- 1998 он шилдэг “Хүмүүжүүлэгч байгууллага”
- 1998 он “Шилдэг сургалтын байгууллага хамт олон”
- 2008, 2010 онд сумын “Соёлыг дэмжигч” байгууллага
- 2005, 2008 оны Сумын “Тэргүүний хамт олон” цол өргөмжлөл
- 2009 онд аймгийн БСГ-ын “Бүтээлч цэцэрлэг” ажлаараа аймагт 3-р байр
- 2010 Аймгийн эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3-р зэрэглэлийг хангаж “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллага хамт олон
- 2011 Алтан намар кросс уралдаанд 2-р байр
- 2012 Алтан намар кросс уралдаанд 2-р байр
- 2013 Сэлэнгэ бүсийн багш ажилчидын урлаг спортын наадамд 3-р байр
- 2008, 2009, 2010 онд “Сумын шилдэг брэнд бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчээр тус тус шалгарсан.
- 2016 онд Хөвсгөл аймгийн багш нарын олимпиадад Х.Шүрэнцэцэг 1-р байр
- 2019 онд Бүсийн ур чадварын уралдаанд Х.Шүрэнцэцэг 2-р байр
- 2022 онд “Хүртэхүй хөтөлбөр”-ийн хүрээнд аймагтаа дэд байр
- 2023 онд Хөвсгөл аймгийн багш нарын олимпиадад А.Заяа багш тусгай байр
- 2023 онд Д.Алтанцэцэг болон дэмжлэгийн багаар бүсийн сайн үйл ажиллагаанд Тэгш хамруулах төсөл илтгэл тавьж тусгай байранд тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн.
- 2020 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага 2-р зэрэглэлийн байгууллага
- “Зүтгэл Итгэл Санаачилга” нэрлэсэн жилийн хүрээнд Х.Шүрэнцэцэг аймагт 3-р байр
- “Зүтгэл Итгэл Санаачилга” нэрлэсэн жилийн хүрээнд аймагт амжилттай оролцож батламж
- 2024 онд “Тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэгч" байгууллага
- Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Урлагийн наадамд дэд байр
- Х.Мөнхдөл багш багш нарын олимпиадад 3-р байр хүрэл медаль