Багийн Засаг дарга нар

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР

Багийн Засаг дарга нар дараах бүрэн эрхийн дагуу ажилладаг. Үүнд:
  • Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • Хүн амын эрүүл мэндийн байдалд ажиглалт хийж, өвчтэй хүмүүсийг эмчлүүлэх, сувилуулах, эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • Хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад орон нутгийн нөөц бололцоог илрүүлж ашиглах ажлыг зохион байгуулах, энэ талаар иргэдээс гаргасан санаачилгыг дэмжих;
  • Хүн амын боловсролын түвшинг судлах, сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;
  • Шаардлагатай иргэдийг асрамжийн болон халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
  • Нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судлах;
  • Хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах;
  • Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 29.1.6."б"-д заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
  • Статистикийн мэдээллийг зохих журмын дагуу гаргах;
  • Хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх;
  • Захиргааны журмын биелэлтэд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;
  • Байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих;
  • Гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулга явуулах, түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хуулийн төсөл, төр нийгмийн амьдралын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
  • Иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
  • Нутаг дэвсгэрийнхээ үйлчилгээний байгууллагын тайланг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Нутаг дэвсгэрт нь байнга буюу түр оршин суугч иргэд иргэний үндсэн ба журамт үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
  • Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан газар, байгууллага, түүнчлэн байнга буюу түр оршин суугч иргэдэд захиргааны журам, дээд шатны болон иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүрэг, чиглэл өгч биeлэлтийг нь хангуулах, тэдгээрээс дэмжлэг туслалцаа авах;
  • Иргэнийг шагнаж урамшуулах, гачигдалтай иргэнд тусламж дэмжлэг үзүүлэх тухай саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

Тариалан сум төвийн 2 баг, хөдөөгийн 5 багтай.

  • 1-р баг, Мандал - 437 өрх, 1555 хүн амтай
  • 2-р баг, Ар тархи - 226 өрх, 798 хүн амтай
  • 3-р баг, Тавантолгой - 225 өрх, 763 хүн амтай
  • 4-р баг, Сэлэнгэ - 181 өрх, 596 хүн амтай
  • 5-р баг, Баянхошуу - 209 өрх, 746 хүн амтай
  • 6-р баг, Давааны ар - 104 өрх, 381 хүн амтай
  • 7-р баг, Бадрах - 470 өрх, 1558 хүн амтай
img-58 img-59

Албаны холбогдох хүмүүсийн мэдээлэл

img-67

Т.Нямдалай

1-р баг, Мандал багийн Засаг дарга
99383800
nyamdalait24@gmail.com
img-67

Д.Батдэлгэр

2-р баг, Ар тархи багийн Засаг дарга
93107788
davaaochirbatdelger@gmail.com
img-67

Э.Ууганцэцэг

3-р баг, Тавантолгой багийн Засаг дарга
88290489
img-67

Ц.Пүрэвжав

4-р баг, Сэлэнгэ багийн Засаг дарга
91387878
img-67

Д.Сарантуяа

5-р баг, Баянхошуу багийн Засаг дарга
90888824
img-67

С.Дүүрэнбаяр

6-р баг, Давааны ар багийн Засаг дарга
88973171
duurenbayars@gmail.com
img-67

Х.Эгиймаа

7-р баг, Бадрах багийн Засаг дарга
88921771
kh.egiimaa0121@gmail.com
Хөвсгөл аймаг Тариалан сум