Хөвсгөл аймгийн Тариалан сум нь 1931 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Цэцэрлэг мандал уулын аймгийн Намнан уулын хошуу, Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошуунаас тасарч байгуулагджээ. Тариалан сум 343067 мянган га нутаг дэвсгэртэй. Аймгийн төвөөс 165 км, УБ хотоос 637 км зайд оршдог бөгөөд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн 4.5%-ийг эзэлдэг. Сумын нутаг дэвсгэр ерөнхийдөө нам дор жилийн дундаж дулаан +34 хэм, өвөлдөө -38 хэм хүйтэн, жилд унах тунадас 225-358 мм ба гантай жилдээ 162 мм буурна.
ХҮН АМ
Тариалан сум нь сумын төвийн Мандал баг, Бадрах баг, хөдөөгийн Ар тархи, Тавантолгой, Сэлэнгэ, Баянхошуу, Давааны ар гэсэн 7 багтай. 6349 хүн амтай, 1848 өрхтэй. Үүнээс 0-18 насны 2356 хүүхэд буюу хүн амын 37,1 хувь, 14-35 насны 2072 залуучууд нийт хүн амын 32,6 хувийг эзэлж байна. Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын дараа ордог томоохон сум юм.
МАЛ АЖ АХУЙ
Манай сумын эдийн засгийн үндсэн салбар нь ХАА-н үйлдвэрлэл бөгөөд МАА, газар тариалан эрхэлдэг. 2023 оны жилийн эцсээр 253585 толгой мал тоолуулсан бөгөөд адуу 19435, үхэр 28630, хонь 103244, ямаа 102262, тэмээ 14 ба мал сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жин 46,2%-тай ба малчин өрх 980, мянгат малчин 32 байна.
ТӨРИЙН БОЛОН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД
1434 сурагчидтай 12 жилийн ахлах сургууль, 346 хүүхэдтэй цэцэрлэг, 20 ортой Эрүүл мэндийн төв, 500 хүний суудалтай Соёл спортын цогцолбор, 28 алба хаагчтай Гал унтраах, аврах 46 дугаар анги, Ус цаг уурын өртөө зэрэг төсөвт газрууд үйл ажиллагаа явуулж, нийт 231 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн ЗДТГ нь 27 орон тоотой үйл ажиллагааны хэтийн болон стратеги зохион байгуулалтын хөтөлбөртэй бөгөөд жил бүр төрийн захиргааны удирдлага зохицуулалтыг шуурхай хангаж байх талаар тухайн жилд тогтмол явагдах график гарган ажилладаг. Сум нь нийт 114 аж ахуйн нэгжтэйгээс төрийн байгууллага 7, хувийн эмнэлэг 1, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 24 аж ахуйн нэгжтэй байна.
ГАЗАР ТАРИАЛАН
Тариалан сум үр тарианы 21340.2 га, төмс хүнсний ногооны 91,6 га, жимс жимсгэний 29 га эргэлтийн талбайтай бөгөөд 100% эдийн засгийн эргэлтэнд оруулсан. Жилд дундажаар 10000-12000 га-д үр тариа, 30-40 га-д төмс, 20-30 га-д хүнсний ногоо, 14-15 га-д жимс, жимсгэнэ тариалж дотоодын хэрэгцээгээ 100% хангаж байна. Тариалан сум Хөвсгөл аймгийн газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд аймгийнхаа гурилын хэрэгцээний 70-80 орчим хувийг хангаж байна. Суманд дунд оврын хоногт 30-100 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай 3 үйлдвэр ажиллаж байна. 2023 онд нийт 13339 га-д тариалалт хийснээс улаан буудай 11018 га-аас 15009 тонн, рапс 1605 га-аас 56.7 тонн, ногоон тэжээл 574 га-аас 1016 тонн, овъёос 67 га-аас 182.5 тонн, төмс 33 га-аас 333 тонн, хүнсний ногоо 27 га-аас 260 тонн тус тус хураан авсан байна.
ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
Сум жилд дундажаар 30-35,3 тэрбум төгрөгний ДНБ үйлдвэрлэдэг бөгөөд гол нэрийн брэнд бүтээгдэхүүний хувьд гурил, талх, нарийн боов, хүүхдийн будаа, хөц, арвайн гурил, хорголжин, хивэг, банз, палк, блок, оёдол эсгүүр, гутал зэрэг 50 гаран нэрийн бүтээгдэхүүн зонхилон үйлдвэрлэж байна. Туслах аж ахуй гахай, шувуу, зөгийн аж ахуйг 10-аад иргэн эрхэлж байна. Сум цахилгааны байнгын эх үүсвэртэй, шилэн кабельтай болсноор 4 төрлийн үүрэн холбооны сүлжээтэй болж, цахим үйлчилгээ өргөжиж байна. Сум төвлөрсөн халаалттай бөгөөд нийтдээ 69825 метр куб талбайд дулаан түгээж, бүх төсөвт газрууд дулаан, цэвэр бохир усны системд холбогдсон.
Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн
Улсын тоо бүргэлийн байцаагч буюу Засаг даргын орлогч нар
Улсын тоо бүртгэлийн байцаагч
Наваанбазарын Чулуунбаатар 1958-1963 он
Жанчивын Дашдондог 1963-1967 он
Сэнгийн Гомбо 1967-1972 он
Сумын орлогч дарга нар
Н.Цэрэндэжид 1972-1975 он
Наваанбазарын Чулуунбаатар 1975-1988 он
Бадганы Эрдэнэбилэг 1988-1989 он
Дашжамбын Сэнгэдорж 1989-1992 он
Нацагдоржийн Санжаадорж 1992.5.26
Засаг даргын орлогч
Лувсанцэрэнгийн Ганболд 1992-1996
Далхаагийн Батжаргал 1996 - 2020
Бадарчийн Эрдэнэбат 2020- 2021
Ганболдын Болдоо 2021 оноос
АДХГЗ нарийн бичгийн дарга болон Тамгийн газрын дарга нар
Хайдав Сэмжид 1931-1933 он
Уваагийн Содов 1933-1947 он
Дагвын Самдан 1947-1949 он
Цэндын Должин 1949-1952 он
Ламжавын Доржпагма 1952-1956 он
Ойдовын Батмөнх 1956-1959 он
Нямын Даш 1959-1962 он
Пүрэвдорж Ванданцэвээн 1962-1967 он
Банзрагч /халзан/ 1966-1971 он
Дагвын Ширмэн 1971-1974 он
Лувсаншаравын Лхагвасүрэн 1974-1991 он
Сампилийн Магсаржалам 1991 он
Цэдэвийн Хөвсгөлдалай 1991-2020 он
Хөвсгөлдалайн Эгиймаа 2020 оноос одоог хүртэл
Тамгын газрын дарга
Цэдэвийн Хөвсгөлдалай 1992-2000 он
Лувсаншаравын Лхагвасүрэн 2000 -2011 он
Даш-Яйчилын Баасанбат - 2011 оноос одоог хүртэл
Санхүү тасаг буюу Санхүүгийн алба
Тасгийн дарга нар.
Н.Өлзийбат
1990 онд Магсаржавын Гунгаандондов
1992 онд Дашжамбын Сэнгэдорж
1993 онд Далхаагийн Батжаргал
2013 - 2019 онд Бүдээгийн Пүрэвдорж
2019 оноос Даваа-Очирын Энхсайхан
Нягтлан бодогчид.
Ж.Заяадарь, Төмөрбаатар, Н.Цэдэв, Б.Баасанням, Ж.Мягмаржав, Д.Хандсүрэн, Н.Мөнхцэцэг, Д.Отгонтулга, Ч.Тунгалаг
ЗДТГ-ын зааварлагчид.
1992 оноос Д.Довчин, Б.Данзан Сэмжид, Балгансүрэн, Б.Эрдэнэбат, Д.Баасанбат