Цаг үеийн мэдээлэл

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаа

- Монгол улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбилэг, Батлан хамгаалах яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Саруулгэрэл, Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын мэргэжилтэн Т.Ууганбаяр, Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Юмжирдулам, Аймгийн Тамгын газрын дарга Г.Гандэлгэр нар Тариалан суманд 2025 оны 02-р сарын 18-ны өдөр ажиллаж сумын төрийн байгууллагуудын хүний нөөцийн мэдээлэл, цахим системийн мэдээлэл, албан хаагчдын хувийн хэргийн бүрдэл, холбогдох баримтад шалгалт хийж, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, төрийн албаны шинэтгэлийн талаар сургалт зохион байгууллаа.
- Сумын нийт 220 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа
Хөвсгөл аймаг Тариалан сум