2024 оны 12-р сарын 24-ний өдрийн Сумын Онцгой комиссын хуралдаан
Хуралдаанаар:
1.Сумын өвөлжилт, НАҮТөвийн дулаан, халаалтын талаарх мэдээлэл (НАҮТөв ХХК дарга Г.Болдоо)
2.Иргэдийн эрүүл мэнд, томуу томуу төст өвчлөлийн одоогийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудыг мэдээлэв (ЭМТөвийн дарга Д.Дуламсүрэн)
3.Хүйтний эрч чангарсантай холбогдуулан галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар (ГТУА 46-р ангийн захирагч Нацагдорж)
4.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хамрагдалт ба өнөөгийн нөхцөл байдлын талаар (Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Шүрэнцэцэг)
5.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамрагдалт, сурагчдын ээлжийн амралттай холбогдуулан авч хэрэгжүүлж буй ажлын талаар (ЕБС-ын захирал Б.Нямдаваа)
6.Ус, цаг уурын өртөөнөөс 2024 оны 12-р, 2025 оны 01, 02-р саруудын цаг агаарын ерөнхий нөхцөл байдлын талаар (Ус цаг уурын өртөөний дарга Д.Ариундэлгэр)
7.Малын өвөлжилтийн байдал, шүлхийн вакцины хамрагдалт, отор нүүдлийн талаар авч хэрэгжүүлж буй асуудлууд (Мал эмнэлгийн тасгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ)
Комиссын даргын өгсөн үүрэг даалгавар
-Өмнөх долоо хоногт ХӨСҮТ илгээсэн 54 сорьцноос 44,4 хувь нь А H1N1 томуугийн вирус, 7,5 хувь нь RSV, HRV 5.0 хувьд нь илэрсэн. Мөн Хатгалгаа ихсэж 7 хоногт 0-5 насны маш хүнд 2,3 хүүхэд хүндэрч эмчлүүлж эдгэрч байна. Тиймээс СӨББ болон ЕБС-ийг карентилах эсэх талаар холбогдох байгууллагуудтай эргэн ярилцахаар тогтов.
-НАҮтөвийн дулааны асуудалтай холбогдуулан одоогийн нөхцөл байдлыг үнэлэн дээд, дунд шатны холбогдох байгууллага, албан тушаалтнуудад албан тоотыг хүргүүлж, шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллах
-Төрийн байгууллагуудын захирал, дарга эрхлэгч нар байгууллага бүртээ 12-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүрүүдийг томилж, 24 цагийн турш хуваарь гарган ажиллах
-Сумын онцгой комисс мөн адил хариуцлагатай жижүүрүүдийг гарган 24 цагийн турш сумын төвийн онцгой объектуудаар хяналт, шалгалтыг тогтмол хийж ажиллах талаар үүрэг болгов.
-Төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, утсаа нээлттэй байлган дуудсан цагт бэлэн байдалд байхыг үүрэг болгов.
-Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх Сумын Засаг даргын А/152 захирамжийг байгууллага, иргэн бүр дагаж мөрдөхийг үүрэг болгов.