Сумын Соёлын төв нь 1949 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдаж, Тариалан суманд ажиллаж амьдарч байсан сэхээтнүүдийн оролцоотойгоор төрийн бодлого зорилтыг олон түмэнд сурталчлан таниулах, урлаг уран сайхны тоглолт зохион байгуулж байсан. Анх 1959 онд суманд “Ажилчны клуб “ байгуулагдсан байна. Ажилчны кулб нь тухайн үед тогтсон орон тоо байхгүй байгууллага бүр өөр өөрийн соёл хариуцсан ажилтантай байсан. 1992 оноос Соёлын төв нэртэй болж Соёлын төвийн эрхлэгч-1, Дуу хөгжмийн багш-1, Бүжгийн багш-1, Номын санч музейн ажилтан-1, Сахиул үйлчлэгч-1 гэсэн бүтэц орон тоотойгоор ажиллаж байсан. Тариалан сумын Соёлын төв нь 2018 оныг хүртэл Соёлын төвийн дарга-1, Номын санч Мэдээллийн ажилтан-1, Орон нутаг судлах танхимын ажилтан Бүжгийн багш-1, Дуу хөгжмийн багш-1, Сахиул, үйлчлэгч-1 гэсэн 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан. 2018 онд Соёл, спортын цогцолбор байгуулагдаж Спортын арга зүйч-1, Заал зохион байгуулагч-1, Сантехникч, цахилгаанчин-1, Үйлчлэгч-1 гэсэн орон тоо нэмэгдэж нийт 9 орон тоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж Соёлын яам,Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймгийн Соёл урлагийн газар байгуулагдсан. БСШУЯ-ны сайдын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан сумын Соёлын төвийн үлгэрчилсэн дүрмэнд заасны дагуу Спортын арга зүйч, Заал зохион байгуулагч, Сантехникч-цахилгаанчинг цалинжуулахгүй болсон. 2024 онд Соёлын төвийн дарга-1, Бүжгийн багш-1, Орон нутаг судлах танхимын ажилтан -1, Номын санч мэдээллийн ажилтан -1, Сахиул, үйлчлэгч -1 гэсэн орон тоотойгоор Соёлын ажил үйлчилгээг явуулж байна. Нийт 5 орон тоотой хөгжмийн мэргэжлийн багш нэн шаардлагатай байгаа. Сонгон шалгаруулалт байнга зарлаж байна. Спорт цогцолбор нийт талбай нь 1998,37 м2, Соёлын төвийн нийт талбай нь 997,06 м2 байна.