Цаг үеийн мэдээлэл

Төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзав

Сумын Засаг дарга Ё.Батзориг төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж:
- 2025 оны 01-р сарын 28-ны өдөр Мөрөн суманд болсон Удирдах ажилтны сургалтын талаар мэдээлэл хүргэлээ
- Ойрын үед хийх тулгамдаж буй асуудлуудыг ярилцлаа
- 2025 оны 02-р сарын 06-ны өдөр бүх төсвийн байгууллагуудын удирдлагууд Сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулахаар боллоо
- 2025 оны 02-р сарын 15-ны өдөр "ЖАРГАЛТАЙ ЦАС" цасны баярыг Сумын нийт иргэдийн дунд эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, гэр бүл хамт олноороо нэг өдрийг цэвэр агаарт хөгжилдөн өнгөрөөх зорилгоор зохион байгуулахаар болж, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.
Хөвсгөл аймаг Тариалан сум