Тариалан сумын ИТХ-ын дарга, Сумын засаг даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, үдийн хоол үйлдвэрлэл, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, сургуулийн орчинд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд Хүнсний тухай хуулийн 10.1.1 дүгээр заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөн тусалж ажиллалаа. Нийт 7 цэгт хяналт тавьж ажилласнаас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ дотоод хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн 4 иргэнд шаардлага тавьж, хугацаатай үүрэг өгч ажиллалаа.
Тариалан сум нь нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно.
Хөвсгөл аймаг, Тариалан сум, Бадрах баг, Засаг даргын тамгын газар
Хөвсгөл аймаг Тариалан сум © 2024