Эрүүл мэндийн төв

Танилцуулга

Тариалан сумын эмнэлэг анх 1937 онд 2 гэрт 6-н ортой бага эмчийн салбар
байгуулагдсан.Санитор Лувсаншарав гэдэг хүн ажиллаж байжээ.
1941 онд эмнэлгийн анхны барилга баригдаж 10 –н ортой болж өргөжсөн.
Бага эмч Чойдаш эрхэлж бусад эмнэлгийн мэргэжилтнүүдтэй болсон.
1953 онд тус эмнэлэгт анхны их эмч Гэндэнжав ирж ажилласнаар их
эмчийн салбар байгуулагдсан байна.Энэ үеэс орон тоо, орны тоо нэмэгдэж
3 ээлжийн сувилагч нар ажиллах болсон.
1969 онд эмнэлгийн 2 дахь барилга 15 ортой баригдан ашиглалтанд орж 2
их эмч 15-н ажилтантай болж хөдөөгийн багуудад багийн эмч ажиллаж
эхлэсэн.
1987 онд 3 дахь барилга больниц , амбултори , угаалаг, граж гэсэн
хэсэгтэйгээр баригдаж эхлээд зогсонги байдалд орсон байсныг аж ахуйн
аргаар дуусгаж 1996 оноос ашиглаж эхлэсэн.
1997 онд хүүхдэд ээлтэй эмнэлгийн болзлын амжилттай хангаж гэрчилгээг
авсан.
2000 онд Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд барилгын засал
чимэглэлийн ажил хийгдэж 4,4 сая төгрөгний тоног төхөөрмжөөр хангагдсан.
2001 он Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болж , 2004 онд болзолыг 2
дахь удаагаа биелүүлсэн.
2002 онд магадлан итгэмжлэлийн батламж авсан.

2003 онд сумын шилдэг эмнэлэг, Эрүүл мэндийг дэмжигч загвар сум болсон.
2004 онд Улаанчулуут, 2007 онд Шивэрт НЭМТөвүүдийг ашиглалтанд
оруулж анхан шатны болон НЭМ-н тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн.
2005 онд аймгийн шилдгийн шилдэг эмнэлэг,
2006 онд аймгийн шилдэг эмнэлэг болсон.
2007 онд аймгийн шилдэг эмнэлэг болсон.
2009 онд аймагт 2-р байр
2010 онд аймагт 3-р байр
2012 онд аймгийн шилдэг эмнэлэг болсон
2013 онд аймагт 2-р байр
2012-2013 онд ММСС-н эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд зохион
байгуулагдсан аны хүрээнд 5 удаа тээргүүн байр, 4удаа дэд байр эзлэсэн
2013 онд ЭМГ-н даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үзүүлэлтээр 3-р
байр
2013 онд Халдварт бус өвчлөл осол гэмтлээс сэргийлэх шилдэг эмнэлэг
шалгаруулах уралдаанд дэд байр
2014 онд Магадлан итгэмжлэл 5-н жилийн хугацаатай авсан
2014 онд Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний
үзүүлэлтээр 3-р байр
2014 онд Хөвсгөл аймгийн шилдэг эмнэлэг санал асуулгаар
2016 онд аймгийн хэмжээнд 4-р байр, Сахилга хариуцлагыг дээшлүүлэх
аяны хүрээнд 3-р байр
2017 онд аймгийн хэмжээнд 2-р байр
2018 онд аймгийн хэмжээнд 3-р байранд, Эрүүл цус-Эерэг хандлага аянаар
1-р байранд
2020 онд Эрүүл цус-Эерэг хандлага аянаар 3-р байранд
2021 онд 2021 оны шилдэг байгууллагаар тус тус шалгарсан.
Жилд амбулаториор 20 гаран мянган иргэн үйлчлүүлж , дундаж ор хоног 6,
орны фонд ашиглалт 150, орны эргэлт 25-26 байна. Тус эмнэлэгт жилдээ
20-30 эх амаржиж, эхийн эндэгдэл сүүлийн 25 жил гараагүй.
ЭМДаатгалтай гэрээгээр хамтран ажиллаж,ЭМД-ын санхүүжилтыг
гүйцэтгэлээр нэхэмжлэн авч байна.

Байгууллагын үндсэн чиг үүрэг

Сумын нийт иргэдэд Эрүүл мэндийн анхан шатны болон НЭМ-н тусламж
үйлчилгээг жигд хүртээмжтэй , чанартай үзүүлэх явдал юм.

Алсын хараа

Монгол улсын жишиг сумын эмнэлэг болох

Хүний нөөц: ЭМТ нь 24 ортой, 37 эмч ажилчидтай эрүүл мэндийн
үйлчилгээг сумын төвийн болон хөдөөгийн 5-н багт жигд хүртээмжтэй
явуулж байна.
Дотрын их эмч-1, хүүхдийн их эмч-1 , эмэгтэйчүүдийн их эмч-1,
уламжлалын их эмч-1,шүдний эмч-1, өрхийн эмч – 1, эх баригч бага эмч-2,
багийн эмч-6, сувилагч- 7, НЭМА-1, бүртгэл мэдээлэлийн ажилтан-1,
Вакцинатор-1, лаборант-1, үйлчлэгч-4 болон бусад эмнэлгийн ажилтан-5
нийт 34 орон тоотойгоор ажиллаж байна. Их эмч нар бүгд нарийн мэргэжил
эзэмшиж мэргэшсэн ба тэргүүлэх зэрэгтэй бага эмч-2, сувилагч-4, ахлах
зэрэгтэй их эмч-, бага эмч-3, сувилагч -4 ажиллаж байна
Манай хамт олон Алтан гадас одонт-2, хөдөлмөрийн хүндэт медаль-2,
ЭХТА-24, ЭМЯ-ны жуух-31,МЗХ сэхээтэн залуу алтан медаль 1, Тэргүүний
сувилагч алтан медаль 3, Аймгийн аварга бага эмч 1, сувилагч -1, Аймгийн
тэргүүний ажилтан 1, мэргэжилийн ахлах зэрэгтэй мэргэжилтэн 5, тэргүүлэх
зэрэгтэй 1 мэргэжилтэн ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах
үйлсэд бие, сэтгэл, оюуны хөдөлмөрөө зориулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН SWOT ШИНЖИЛГЭЭ

S буюу давуу тал O буюу боломж
-Их эмч,сувилагч тусгай мэргэжилтэн бүрэн хангагдсан
-Хөдөөгийн 5 баг багийн эмчээр бүрэн хангагдсан
-Эмч мэргэжилтэнүүд төгсөлтийн дараах сургалmанд үе шаттайгаар
хамрагддаг
-Багийн 5 эмч шинэ мотоциклиор хангагдсан\хятад \
-Интернетийн орчинтой
-Мэдээ тайланг цахим хэлбэрээр явуулж хэвшсэн
-Бүх эмч,мэргэжилтэн эмчлэх,сувилах лицензтэй
-Нарийн мэргэжил эзэмшсэн 6 их эмчтэй ба 3 сувилагчтай
-ЗЦБ,ЭХО үзэх бүрэн боломжтой

-Хөтөлбөр төсөлд
хамрагдах
-Эрүүл мэндийн
салбарын стратеги
төлөвлөгөөг
хэрэгжүүлэх
-салбарын
ажиллагсадыг
чадваржуулах
-Зам хөгжсөн

-Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг хэвшүүлж ажиллаж байгаа.
-Хог хаягдлын менежментийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадсан.
-Бүх ажилчид НЭМТҮ-г хариуцсан хороо гудамжиндаа хүрч үйлчилж
иргэдийг сургалт, сурталчилгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгт урьж
оруулдаг сургалт хийдэг.
-Зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 93%-98%
-0-5 насны хүүхдийн эндэгдэл бага гардаг
-Төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон.
-Бүх үүрэн холбооны сүлжээгээр холбогдсон /жи-
мобайль,скайтел,юнител,мобиком \
-Магадлан итгэмжлэгдсэн
-Бүх багийн эмч нар ХӨЦМ-ийн сургалтанд хамрагдсан.
-Дархлаажуулалтанд хамрагдвал зохих насны хүүхдүүд сар бүр 98-
100% хамрагдаж хэвшсэн.
-Эмнэлгийн түргэн тусламжийн ойрын дуудлагын машинтай
-Хатуу эдлэл болон зөөлөн эдлэлээ шинэчилсэн
W буюу сул тал T буюу саад
бэрхшээл,эрсдэл

-Төв барилгын хана хэд хэдэн газар цуурч гэмтэл үүсээд олон удаа
засвар хийгдэж байгаа
-Туслах барилга нь 7 ажлын байртай ч үйл ажиллагаа явуулах
боломжгүй.
-Цахилгааны масс ихтэй амархан гэрэл шатдаг.
-Багийн эмч нарын хятад мотоцикл амархан эвдэрдэг.
-БЗДХ өвчлөл их шилжилт хөдөлгөөн ихтэй холбоотой, илрүүлэлт
100% хийж чадахгүй.
-Хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг,элэгний хавдарын өвчлөл
их

-Эдийн засгийн
хямрал\хөрөнгө,санхүү
дутагдалтай \
-Цаг агаарын эрсдэл
\шуурга,ган,цас,зуд \
-Засмал замтай
холбоотой осол гарах
магадлал өндөртэй
-Хөдөөгийн иргэд хятад
мотоцикль унаж
бэртдэг
-Барилга хуучирсан
учир гал түймээрт
өртөх эрсдэлтэй

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ
 Эмнэлгийн барилга шинээр бариулах
 Улаан чулуут НЭМ-ийн төвийг их засварт оруулж ажиллах бололцоог
бүрдүүлж
 Өрхийн системээр ажиллаж иргэдэд ЭМ-ийн болон НЭМ-ийн тусламж
үйлчилгээг иргэдэд ойртуулж, биеийн тамир чийрэгжилтийн заалыг 2
оор нэмэгдүүлэх.
 Алсын зайн оношлогоог байнга нэвтрүүлэх.
 Эмнэлгийн шүд оношлон эмчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй болон
шүдний эмчтэй , хүүхдийн болон иргэдийн шүдийг эрүүлжүүлдэг.
 Эмнэлгийн эмч мэргэжилтэн ажилчдыг нийгмийн хамгаалал тал дээр
анхааран ажиллах
1. Хүүхдийн санд хандаж “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Энгийн
бөгөөд зөв зан үйлийг дадал хэвшил “ болгох эцэг эхэд зөв зан үйлийг
төлөвшүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэнээр 0 -59 сартай хүүхэдтэй
345 –н эцэг эхэд мэдлэг олгож 0 -59 сартай 659 хүүхдийг өсөлт хөгжлийн
хяналтанд авсан . Зорилтот бүлгийн 0-59 сартай хүүхэдтэй 60- н өрхийг
сонгон авч зөв мэдлэг дадлыг өөрчлөн ажиллахаар сонгон авсан.
2. Сумын өрхийн ундны усыг сайжруулахаар бүх өрхөөр зөвлөгөө өгсний үр
дүнд 384 айл өрх усыг аюулгүй зөөвөрлөж ,хадгалаж ,хэрэглэж хэвшсэн.

 Орчны эрүүл мэндийг сайжруулах Эрүүл ахуйн 3 дадал аяны хүрээнд
2 гудамж, 2 хэсэг,53 өрхийг шагнаж урамшуулсан.
 Сум ЭМСЗ ,Амьжиргаа дэмжих зөвлөл ,ГХУССЗ –үүд орон ЭМД арга
хэмжээний үйл ажиллагаанд манлайлан оролцсон нь үйл ажиллагаа
хэрэгжихэд ололттой байсан.
 Иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл авахаар эмнэлэгт хандах болсон
Тэдэнд мэдээллийг бүлгээр болон ганцаарчилан өгөх өрөөтэй болсон
нь давуу байсан.
 Отроор яваа болон харъяаллын бус иргэдэд очиж ЭМД арга
хэмжээний сургалтыг хийж талархал хүлээж байгаа нь давуу тал
болсон .
Тариалан ЭМТ

Хөвсгөл аймаг Тариалан сум