Цаг үеийн мэдээлэл

Анхан шатны мэргэжлийн ур чадвар олгох, хөгжүүлэх сургалт зохион байгууллаа.

Худалдаа, үйлчилгээний газрын ажилчдад анхан шатны мэргэжлийн ур чадвар олгох, хөгжүүлэх сургалтыг манай суманд зохион байгууллаа. Уг сургалтыг "Худалдаа үйлдвэрлэл"-ийн дээд сургуулийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн зөвлөх багш, Монголын "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо"-ны тэргүүн Д.Нарантуяа, Аймгийн "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага"-ын захирал Б.Цэцэгээ болон сургагч багш М.Дэжидмаа нар орлоо. Энэхүү сургалтад Тариалан суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 19 иргэн хамрагдлаа.

Хөвсгөл аймаг Тариалан сум