Цаг үеийн мэдээлэл

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр аймгийн БОАЖГазрын ойн ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн, Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн дарга Лхачинбат нар тус сумын ойн санд хөнөөл учруулж байгаа хортонгийн судалгаа хийлээ. Судалгаанд Дулаанхааны нуруу, дунд нуруу, Дэлэн, Намнангийн Ар, Алтан эмээлт, Хорго гэх мэт газрууд хамрагдлаа.
Судалгаагаар Шинэс модны /хар мод/ шилмүүс хуйлагч гэдэг авгалдай болох нь тогтоогдлоо. Энэ авгалдай нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань Өндөр, Галт, Жаргал, Булган аймгийн Тэшиг зэрэг сумдын ойн санд тархсан байна. Тус сумын ойн санд хөнөөл учруулж буй шинэс модны шилмүүс хуйлагч авгалдайн дээжийг БОАЖЯаманд хүргүүлж, устгал хийлгүүлэх саналаа тус тус хүргүүлсэн болно. Хуш модонд ямар нэгэн өвчин, хортон гараагүй байна.

 

Хөвсгөл аймаг Тариалан сум