"Хоггүй Монгол"ТББ-ын багш, зохицуулагч Б.Бүжин, 2 сургагч багшийн хамт "Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл"-ийн сургалт

"Хоггүй Монгол"ТББ-ын багш, зохицуулагч Б.Бүжин, 2 сургагч багшийн хамт "Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд :
1. Хогоо яагаад зайлшгүй шийдэх хэрэгтэй вэ!
2. Орчны бохирдлын мэдлэгтэй иргэдийг бий болгох
3. Бид яагаад хогоо ангилах ёстой вэ
4. Хог хаягдлын менежментийн эргэх холбоо /Дахивар нөөц, дахин боловрсруулалт/ гэсэн сэдвүүдээр онол болон практикын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд 18 аж ахуйн нэгж байгууллагын 68 ажилтан, албан хаагч, худалдаа үйлчилгээний салбарын 40 иргэний төлөөлөл, сумын төв, хөдөөгийн 42 иргэн, нийт 150 иргэн хамрагдаж, экологийн боловсролоо дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо. 8 багийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, дараах үр дүнд хүрлээ. Үүнд :
1. Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас - Даавуун тор хэрэглэх дадлыг хэвшүүлэх
2. Хүүхдийн цэцэрлэг - Хүүхдэд багаас нь хог ангилан ялгах дадал хэвшилд сургах
3. Эрүүл мэндийн төв -Хашаандаа сайхан амьдаръя аяныг жил бүр зохион байгуулж, сайн туршилгыг судалж, сурталчлах
4. Тариалан НАҮТөв ХХК - Гудамжны хогийн сав гудамж бүрт байршуулах
5. Мандал багийн иргэд - Хог хаягдлын талаар сургалт мэдээллийг иргэдэд тогтомол хүргэж ажиллах
6. Бадрах багийн иргэд - Хуучин хогийн цэгийг дарж, булсны дараа олон наст ургамал тарьж, нөхөн сэргээх
7. Айл өрх бүрийг ангилан ялгах савтай болгох
8. Яс, үртэс, холтос боловсруулах үйлдвэр байгуулах