Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн нийгэм бодлогын хорооны зөвлөх хорооны зөвлөх, Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Амараа, “Наран ижии заяа” НҮТББ-н тэргүүн Ш.Ариунаа нар нь “Үзэсгэлэнт амитава” ТББ-тай хамтран суманд 2022 оны 03 дугаар сарын 28-29 ны хооронд “Эрүүл мэнд болон Хүмүүнлэгийн” ажлаар 2 өдөр ажиллаж аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, хүүхдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож, цаашид хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.