Артархи багт нээлттэй өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв хамтран хөдөөгийн багуудад "Нээлттэй өдөрлөг арга хэмжээ" - г 2023.03.20- 2023.03.24-ний өдрүүдэд зохион байгуулахаар тусгай удирдамж гарган ажиллаж байна.
2023.03.20-ны өдөр Артархи багт "Нээлттэй өдөрлөг арга хэмжээ" - г зохион байгуулж, багийн 55 иргэн хамрагдаж, сургалт мэдээлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, соёлын арга хэмжээ зохион байгууллаа.