Анхан шатны мэргэжлийн ур чадвар олгох, хөгжүүлэх сургалт зохион байгууллаа.

Худалдаа, үйлчилгээний газрын ажилчдад анхан шатны мэргэжлийн ур чадвар олгох, хөгжүүлэх сургалтыг Тариалан суманд зохион байгууллаа. Уг сургалтыг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн зөвлөх багш, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Нарантуяа, Аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын захирал Б.Цэцэгээ болон сургагч багш М.Дэжидмаа нар орлоо. Энэхүү сургалтад Тариалан суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 19 иргэн хамрагдлаа.