Өнөөдөр олон улсын ОЙН ӨДӨР болж байна.

Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ. Жил бүр 13 сая га ойг устаж байгаа нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хий ялгаруулалтын 12-20 хувийг бүрдүүлж байна. Хүний зохисгүй үйл ажиллагаа, ойн хөнөөлт шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ.