ХӨДӨӨГИЙН БАГУУДАД МЭДЭЭЛЛИЙН ЦАГ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг хамтран "Мэдээллийн цаг ажил"-ыг 2022.02.21- 2022.02.25-ны хооронд Хөдөөгийн таван багт зохион байгуулж, сумын Засаг даргын 2021- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллага, албан хаагчдын 2021 оны ажлын тайлан, 2022 оны ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ. Хөдөөгийн багуудын мэдээллийн цаг ажилд нийт 279 малчид иргэд хамрагдаж,   иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Мөн сумын Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, Соёлын төвөөс соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулав.