Ахмадын баяр

Олон улсын ахмадын баярыг хөтөлбөр удирдамжийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 29 өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.Үүнд:
1.Сумын ахмад настны судалгааг нарийвчлан гаргаж, харьяалалтай 199 ахмад настан Сумын Засаг даргын тамгын газраас 1.990.000 хүндэтгэл, харьяалагүй 550 ахмад настан нийгмийн халамжийн газраас 5.5 сая төгрөг, нийт 7.490.000 төгрөгний ахмадын хүндэтгэлийг ахмдын хувийн дансанд хийн олгосон
2. 2023 оны 09 сарын 23-ны өдрийн ахмадын баярын хуралд нийт 420 ахмад настан хүрэлцэн ирж дараах мэдээллүүдийг :
• Сумын эхний сарын 10 ажлын тойм мэдээллийг Засаг даргын орлогч Б.Эрдэнэбат
• 2023 оны эхний 9 сард хийсэн ажлын тайланг – ахмадын хорооны дарга Г.Оюунбилэг
• Тэтгэвэр тэтгэмжийн талаарх ойлголт мэдээллийг – Аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Юмжирдулам
• Ахмад настны эрүүл мэнд, хуванцрын хэрэглээний талаар – Сумын эрүүл мэндийн төвийн дарга Д.Дуламсүрэн нар мэдээллийг хийж, ахмад настнуудын санал хүсэлтийг сонслоо.
3. Ахмадуудын үдийн хоолыг байгуулага аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулж, үдийн хоолонд нийт 4.2 сая төгрөгийг зарцуулсан.
4. Ахмадын хороо, Соёлын төвтэй хамтран 7 багийн ахмадуудын дунд волейбол, даалуу, софт волейбол, дартсны тэмцээн, зохион байгуулж,Зөв буян арвижих ХЗХоршоо софт волейболыг ивээн тэтгэж, нийт тэмцээнүүдэд 500.000 төгрөгний шагнал урамшууллыг олгосон.
5. Хөвсгөлийн алдартан, Хөвсгөлийн од, Аймгийн ИТХ-ын хүндэт тэмдэг, Ахмадын алтан үе, сумын 90 жилийн ойн хүнтэг медаль, ахмадын байгууллагын өргөмжлөл шагналаар шагнагдсан ахмад настнуудад шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн.
Олон улсын ахмадын баярын өдрөөр сумаас нийт 6,6 сая төгрөгний санхүүжилтийг зарцуулан тэмдэглэн өнгөрүүллээ.