ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Улсын Их Хурлын дэд дарга Лхагвын Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байгаатай холбогдуулан 2023 оны 10 сарын 05-ны өдөр 09:30 цагт Тариалан сумын Эрүүл мэндийн төвд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарийн баг үзлэг, оношлогоо хийнэ.
Эмч нарийн бүрэлдэхүүнд:
- Дотрын эмч
- Зүрхний эмч
- Дүрс оношлогооны эмч
- Бөөрний мэс заслын эмч нар ажиллана.

Мөн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгал, Улсын бүртгэлийн хэлтэс болон Шинэ хөдөө төслийн баг төрийн үйлчилгээг үзүүлж, иргэдэд мэдээлэл хүргэж ажиллана.