Орон нутгийн хөгжлийн сангийн туршилга солилцох зүүн бүсийн сумдын төрийн албан хаагчид манай суманд ажиллаа.

Тогтвортой амжиргаа -3 төслийн зохицуулагч н.Батдорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга н.Алтаншагай, мэргэжилтэн н.Батчимэг нар хүрэлцэн ирж, Мөрөн, Түнэл, Рашаант, Тосонцэнгэл, Их-Уул, Эрдэнэбулган, Тариалан сумын төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл хийж, сумдын төрийн албан хаагчид орон нутгийн хөгжлийн сангийн сайн туршилгын талаар мэдээлэл солилцон, сургалтын үйл ажиллагаа амжилттай хийгдлээ. Сургалтаар орон нутгийн хөгжлийн сангийн шинэчилсэн журам, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл хийж, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид, төсвийн байгууллагын удирдлагууд хамрагдлаа.