Архив бичиг хэрэг эрх зүй

Архивын үйлчилгээ

ЗДТГ-т 2015 оны байдлаар нийт 674 хадгаламжийн нэгж, үүнд байнга хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл 169, түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл 387, 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлд 118 байна. 2013 оноос аймгийн хэмжээнд архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эхэлсэн. Тариалан САА-н 1970-1994 оны цалингийн цэснээс одоогоор 1970-1989 оны нийт 89 хадгаламжийн нэгж 11231 хуудсыг цахимжууулаад байна. Үүний үр дүнд иргэдийг архивын лавлагаагаар түргэн шуурхай хангах нөхцөл бүрдэж байна.  Иргэний ЗДТГ-аас  цалингийн тодорхойлолтын лавлагааны хураамж 500 төгрөг болно.

Хариуцсан ажилтан: Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Даваасүрэн / өрөөний дугаар: 203, утас: 88003678, фэйсбүүк хаяг: davaaSUREN/

 

 

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЗДТГ-ын “Иргэний танхим”-д “Эрх зүйн хөтөч”-ийг гэрээгээр  ажиллуулж байгаа бөгөөд дараах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

            -УИХ-аас шинээр баталсан хууль, ЗГ-ын тогтоол шийдвэрийг тухай бүр сурталчлах, гарын авлага боршураар хангах

            -Иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх

            -Хэлэлцүүлэг, ярилцлага, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг “Иргэний танхим”-д холбогдох албадуудтай хамтран  зохион байгуулах

Иргэдийн  хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хууль сурталчилах хайрцаг хийж”   иргэдийн мэдлэгт нэмэр болох 51 хууль, эрх зүйн зөвлөгөө зөвлөмжийг багтаасан  хайрцагийг   тухайн багийн өрхөөр аялуулж байна. Мөн ААНБ-ын “Мэдээллийн цаг ажил”, “Хүүхдийн индэр”, “Ахмадын мэдээллийн цаг ажил”-иудаар хууль, эрх зүйн зөвлөмж гарын авлага материалаар ханган ажиллаж байна.

 

            Хариуцсан албан хаагч: Эрх зүйн хөтөч П.Лхагвадорж /өрөөний дугаар: ЗДТГ-ын 2 дугаар байр- “Иргэний танхим”, утас: 99383831/