Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ё.Батзориг ИТХ-ын дарга8826949570386010
Ц.ХөвсгөлдалайЗасаг дарга99383940 9304550070386005
Д.Батжаргал Засаг даргын орлогч 99149010 70386015
Д.БаасанбатЗДТГ-ын дарга9638679970386008


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
ХАА, СОЁЛ УРЛАГ,ШУ-НЫ САЛБАРААС ТӨРСӨН АЛДАРТАН
ХАА, СОЁЛ УРЛАГ,ШУ-НЫ САЛБАРААС ТӨРСӨН АЛДАРТАН
Нийтэлсэн: 4 жил өмнө

Хөдөлмөрийн баатрууд

Оросын ГҮНДСАМБУУ

 Монгол улсын Хөдөлмөрийн баатар, инженер механикч Осорын Гүндсамбуу Хөвсгөл аймгийн Тарайлан суманд төржээ. Тэрбээр бага дунд сургууль төгсөж ажил хөдөлмөрийн замд хөл тавьжээ.

1957 онд тарайлан САА-д тракторч комбайнч бэлтгэх дамжаа нээгдэхэд элсэн суралцажээ. Дамжаагаа дүүргээд САА-д тракторч комбайнч болж анхныхаа тариан талбайд шанг татаж эхэлснээс хойш ажил үйлсээрээ нөхдөө хошуучилсан  тэргүүний механикжуулагч болжээ.

1959 онд атар газар эзэмших хөдөлнөөн орон даяар өрнөж байх үед Гүндсамбуу рашаант суманд << Улаан-од >> нэгдлийн тариа бригадын механикчаар томилогдон очиж ажиллажээ.

Хамт олноо зөв удирдаж, техникээ саадгүй ажиллуулах гэдэг амаргүй байсан боловч Гүндсамбуу тэр бүхнийг даван туулж хамт олны нөр хичээнгүй зүтгэлээр улс аймагтаа тэргүүний бригадыг төрүүлж чадсан юм.Түүний уйгагүй хөдөлмөр, хамт олны хөдөлмөр үйлсэд  нь жигдрүүлж чадамгай зохион байгуулснаар 1961 онд рашаант сумын Улаан-од нэгдлийн Ацын хөндийн тариан талбайгаас Хөдөлмөрийн баатар гэдэг хүндэт цолыг хүртсэн юм.

Тэрбээр механик аргаар бордоо цэнэглэгч, техникийн эвдрэл гэмтлийг оношлогч аппарат, машин трагторыг уураар халааж асаах уур үлээгч зэрэг олон шинэ зүйлийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн хүн юм.

 

Гэндэгийн Дашдорж

Хөдөлмөрийн баатар Гэндэгийн Дашдорж Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 1934 онд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж, эр цэргийн албанд татагдаж алба хааж ирээд Сэлэнгэ аймгийн Зүүхараагийн сангийн аж ахуйд ажилд орж тракторчийн дамжаанд суралцаж техникийн мэргэжил эзэмшжээ.

Сангийн аж ахуйдаа тракторчаар ажиллаж олон мянган га газар хагалан боловсруулж, өндөр ургац хураан авахадаа эзэмшсэн техникээ их дунд засваргүй ажиллуулж хөдөлмөрийн өндөр бүтээл гаргаж аймаг сумын аварга цол хүртэл улмаар 1960 онд Сүхбаатарын одонгоор шагнуулжээ. Г.Дашдорж 4 жилд ДТ-75 трактораар 7 жилийн ажил хийж амжилт гаргаснаар 1963 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

 

Улсын аварга малчин тариаланч

Улсын аварга малчин:

П.Цэрэн/ хоньчин / 1965 он, Чагцалын Содов / хоньчин / 1971 он, Х.Чимэддорж, С.Лхагмаа, Б.Бямбасүрэг, О.Оюунчимэг

 

Улсын сайн малчин:

Сайнхүүгийн Сандуй 1941 он, Дамдиндорж / шар / 1943 он,Гордоогийн Доржпүрэв 2009 он

 

Улсын хошой аварга тариаланч:

Балданцэрэнгийн Даваахүү / Хошой аварга / 1967.1972 он

Бямбын Буянхишиг / Хошой аварга / 1968.1969 он

Содовын Пүрэв / Хошой аварга / 1969.1974 он

Түвдэнгийн Сэдэв / Хошой аварга / 1970.1971 он

Нямжавын Давааням / Хошой аварга / 1971.1977 он

 

Улсын аварга тариаланч:

Х.Дашдорж, Цэрэндоржийн Алтангэрэл 1968 он Минжүүрийн Галиндав 1969 он Бямбажавын Нацагдорж 1970 он, Сэрээнэнгийн Нямаадондов 1971 он, С.Жамьянсүрэн, Лувсаншаравын Лувсанцэрэн 1974 он, Чалхаасүрэнгийн Дарьсүрэн 1974 он, С.Түмэнбаяр, Рагчаагийн Баатар 1976 он, Дашпунцагийн Дашдорж 1978 он,Вандангийн Батмөнх1978 он, Д.Ёндон, Нямандэлэгийн Дашлхан, Агваацэрэнгийн Тойв 1980 он, Санжийн Мягмаржав

 

Улсын залуу аварга хадланч:

Лувсансамбуугийн Лхагвасүрэн 1986 он

Гаваагийн Оюун

 

Мянгат саальчин:

Сосорбарамын Лхагваа /хошой аварга / 1986.1989 он, Баяжихын Бямбасүрэн, Очирбатын Оюунчимэг, Дуламжавын Цэцгээ, Дуламжавын Лхагваа, Жигжидийн Цэцэгмаа, Лхагваагийн Цэрэнбал, Вандангийн Цэдэн-Иш, Цэрэндэжидийн Цэрмаа, Өлзийбаярын Цэцгээ, Жигжидсүрэгийн Амаржаргал, Самбуугийн Оюунчимэг, Баасангийн Баясгалан, Ичинхорлоогийн Дуламсүрэн, Цэвээндоогийн Батжаргал.

 

Улсын аварга ногоочин:

Чойжамцын Лодой, Жамганжавын Даваасүрэн 1970.1973 он, Дарьсүрэнгийн Жадамбаа, Уламбаярын Тогтох баяр, Равдангийн Жамъян, Хайдавын Намжилмаа, Тосонгийн Даваажав.

 

Улсын анхны аварга малчин Пагмын Цэрэн

П.Цэрэн 1900 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төржээ. Бага наснаас мал маллаж өссөн. 1940 онд мал сүргээ өсгөсний учир сумын сайн малчин болж байжээ. 1956 онд Тариалан сумын Алтангадас нэгдэлд элсэн орж нэгдлийн хонийг маллаж дундаас дээш тарга хүчийг авахуулж байв. Мал маллах өргөн мэдлэг арга туршлагатай хүн байсан учир аймаг сумын малчид арга туршлагыг нь ажилдаа нэвтрүүлж байжээ. 1962 онд Улсын аварга малчины цол мандатыг аймаг сумандаа анх түрүүнд авч таван ханатай иж бүрэн гэр, 1000 төгрөгөөр шагнуулж байжээ.

 

Сосорбарамын Лхагваа

1954 онд Тариалан суманд төрсөн 1973 онд 10-р анги төгссөн. МХЗЭ-ийн илгээлтээр 1970 оноос Тариалан САА-д саальчаар ажиллаж ажилынхаа гарааг эхэлжээ. Ажиллах хугацаандаа сум аймаг, улсын аваргаар шалгарч байв. Намын ХХ, XXI, XXII их хурлуудад оролцож, VI, VII, VIII таван жилийн гавшгайч болж таван жилийн тооцоотой үүрэг авч, саальчны нөхөрлөл байгуулан мянгат саальчны болзлыг 2 удаа хангасан юм. Саальчны нөхөрлөлөөс Б.Бямбасүрэн, О.Оюунчимэг, С.Оюунчимэг, Д.Цэцгээ, Д.Лхагваа нарын саальчид мянгат саальчин болж байв. БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Д.Гончигсумлаагийн туршлагаар ажиллаж амжилтанд хүрснээ их аз жаргал гэж үзэж явдаг. Шахуу тооцоотой үүрэг авч ажилласнаар 5 жилийн ажлыг 1 жил 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэж хамт олноо хошуучилж байлаа. Олон жил ажилласан үр бүтээлийг төр засгаас үнэлж Залуу аварга малчин цол тэмдэг, Гавшгайч залуу алтан медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байв. Улсын хошой аварга малчин цол хүртэжээ. Мөн сум аймаг, АИХ-ын депутатаар олон удаа сонгогдож байлаа.

 

Лувсангийн Цэдэвдамба

Л.Цэдэвдамба нь 1932 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. 1956 онд Төв аймгийн Ар хустайн тракторч-комбайнчын дамжаанд суралцаж төгссөн. Сумандаа ирээд САА-д ДТ-54 трактор хүлээн авч 5000 га газар хагалах үүрэг авч, Хөндийд атрын анхны шанг татаж тэр жилдээ 554 га талбай хагалж байсан бол 1960 онд амлалтаа биелүүлж байжээ. Л.Цэдэвдамба нь аймагтаа анхны социалист хөдөлмөрийн бригад байгуулан ажиллаж улс хувьсгалын 40 жилийн ойгоор мандатаа авч байв. Өөрийн эзэмшиж байсан техник дээрээ Ц.Эрдэнэ-Очир, Д.Баатар, Б.Вандан-Ойдов, Д.Раднаа, С.Баатар нарыг сургаж дадлагажуулж улмаар эдгээр тракторчид нь улс аймгийн алдар цолтой аваргууд болсон юм. Ийнхүү идэвх зүтгэл гарган ажиллаж байсан учир төрөөс өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгуудаар шагнагдаж байв. 1960 онд АИХ-ын депутатаар сонгогджээ.      

 

Цогийн Сандаг

Ц.Сандаг 1955 онд цэргээс халагдаж өөрийн үерхэдэг нөхөр Л.Цэдэндамбатай санал нэгдэж Ар Хустайн сургааль комбинатын жилийн дамжаанд хоёул суралцаж төгсгөжээ. Дотны нөхөр Л.Цэдэвдамба нь миний нутагт очиж ажиллаарай гэж сануулаад хоёр тийш бие биеэ үджээ. Ц.Сандаг Баянхонгорт аав ээждээ очиж түр амраад нөхрийнхөө итгэлийг бодож Хөвсгөлийн Тариалан суманд ажиллахаар сэтгэл шулуудан иржээ. Тэрбээр шинэхэн ДТ-54 трактор хүлээн авчээ. Удалгүй бүл нэмжөрх сунгасан нь нутгийн аятай сайхан нь өөрт нь зохиорч олон жил ээнэгшин дасаж нутгийн иргэний адил болжээ. Залуу тариаланч тариан талбайд залуурын ард өнжинө. 1959 оны хавар атар эзэмших хөдөлгөөн өрнөхөд Л.Цэдэвдамба нарын олон залуус Бөөрөлж, Ар тархи, Хонгор толгойн хөрсийг эзэмшихээр хөлгийн жолоог тийш залжээ. Тэр үед залуу тариаланчдаас нэгэн жилд 2 жилийн ажлыг гүйцэтгэж байв. Ийм тариаланчдын тоонд Ц.Сандаг орж байв. Хөдөлмөрийн амт шимтийг амссан тэрбээр аагим халуун, асгарсан бороог ажрахгүй зүтгэнэ. Ц.Сандаг үрлэлтийг долоон хоногт чанар сайтай хийж 12000 төгрөгийн аривлан хэмнэлт гаргаж, 5 хүний ажлыг гүйцэтгэжээ. Л.Цэдэвдамба ахлагчтай мянгатын бригадад хүчээ сориж, ДТ-54 трактороор гүйцэтгэсэн нь эзэмшсэн техникээ хүлэг морь шигээ эзэмшсэний гэгч юм. Ц.Сандаг ажиллаж байхдаа хөдөлмөрийн баатрын болзлыг 2 удаа хангаж эхний удаад Алтангадас, 2 дахь удаад нь Сүхбаатарын одонгоор шагнагдаж байв.

 

Энх төлчин Дэндэвийн хөдсөн

Д.Хөдсөн ямар ч ажил, мэргэжлийг харгалзахгүй хийдэг угийн хөдөлмөрч эмэгтэй юм.Тэрээр АИХ-ын депутатаар 2 удаа сонгоходоо эхнийхэд нь Улаанбаатарын шувуун фабрикт тахиа өсгөх үржүүлэх ажлыг олон жил сайн хийсэн учир АИХ-ын депутат болжээ. Хожим хөдөөг зорьж 1966 оноос тус суманд ирж нарийн нарийвтар ноост эрлийз хонь хариуцан маллаж жил бүр 130-200 хурга эндэлгүй бойжуулж энх сүрэгтэн болж байжээ.Иймд АИХ-ын депутатаар 2 дахь удаагаа дэвшин сонгогджээ.Төрөөс түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ,Алтангадас одонгуудаар шагнагдаж байв.

 

Содовын Жамьянсүрэн

С.Жамьянсүрэн нь 1940 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Эцэг нь багад нь нас барж 12 настайгаас эхлэн нэгдлийн үхэр тэрэг хөтлөн тээвэр хийж, зунд нь нагац ахын хамт Алтанбулаг руу мал тууравлан явдаг байв. 16 настай Архустайн трактор комбайны жолоочын дамжааг төгсөж ирээд төрөлх сумын газар тариаланд олон жил үр бүтээлтэй ажиллаж аймгийн аваргаар шалгарч байв. Тэрбээр ажлынхаа амжилтын ид оргил үедээ намын илгээлт өвөртлөн эх орны хэрэгцээт газар ажиллахаар хөлгийн жолоо залжээ. Зүүн хязгаарын Дорнод аймгийн Сүмбэрийн САА-д очиж ажиллахдаа ургац хураалтын төлөвлөгөөг жил дараалан давуулан биелүүлсний учир Улсын аварга тариаланч болж аймгийн АДХ-ын депутатаар сонгогдож, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнагдаж байв.

Холбоотой мэдээ