Хүүхэд залуучуудын сонсох өдөр зохион байгууллаа.

Аймгийн хүүхдийн IX чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2023.02.08 ны өдөр хүүхэд залуучуудыг сонсох ажлын хүрээнд сумын Засаг дарга Х.Эгиймаа ЕБСургуулийн 1-12 ангийн 47 бүлгийн ангийн дарга нартай уулзалт ярилцлагыг зохион байгуулж, 2022 онд хүүхдийн талаар хийсэн ажил, 2023 хийх ажлын талаар танилцуулан сурагчдын санал хүсэлтийг сонсон ажиллаа.