“ТАРИАЛАНД ҮЙЛДВЭРЛЭВ - ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ 2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
2022.09.27 Бадрах
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн”, “Хүнсний ногоо- жимс жимсгэнэ” хөтөлбөр, Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулна.
ЗОРИЛГО:
“Тариаланд үйлдвэрлэв – Хөдөлмөрийн үр шим 2022” үзэсгэлэн худалдаа нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нутгийн бренд бүтээгдэхүүн бий болгох хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг сум, аймаг, нийслэлийн зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх, иргэд, олон нийтийг эрүүл хүнс, эко бүтээгдэхүүнээр хангах
ЗОРИЛТ:
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, зах зээлд байр суурь эзлэх боломжийг бүрдүүлэх
борлуулалтыг нэмэгдүүлэх, сурталчлах
чадвар, туршлага солилцуулах, түншлэл тогтоох
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Тариалан сумын ЗДТГ, багийн Засаг дарга нар
ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГА:
Нийтийн ахуйн үйлчилгээ ТӨХК, Соёлын төв
НОМИНАЦИ ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Ахлагч Г.Болдоо Засаг даргын орлогч
Гишүүдэд Д.Баасанбат Засаг даргын Тамгын газрын дарга
Т.Алтанчимэг Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн
А.Тэлмэн Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн
Д.Мөнх- Эрдэнэ Мал эмнэлгийн Улсын байцаагч
Н.Чанцалмаа Тархвар зүйч
З.Эрдэнэчимэг Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбат Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн.
ХУГАЦАА: 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр
БАЙРЛАЛ: Спорт цогцолбор
ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ:
ХАМРАХ ХҮРЭЭ:
НОМИНАЦИ:
Батламж, цом,150,000 төгрөг
Батламж, тус бүр 50,000 төгрөг
Батламж, тус бүр 50,000 төгрөг
Батламж-2 ш, тус бүр 50,000 төгрөг
Батламж, тус бүр 50,000 төгрөг
Батламж, тус бүр 50,000 төгрөг
Батламж, 100,000 төгрөг
Батламж, 50,000 төгрөг
БУСАД АНХААРАХ ЗҮЙЛ
хувцаслалтын аль нэг хэлбэрээр жигдэрч, багийн онцлогийг илэрхийлсэн таних тэмдэг, нэрийн зүүлт, мандат зүүсэн байна.
сурталчилсан самбар зурагт хуудас бэлтгэсэн байна. /Гэр дотор/
нэг удаагийн аяга, таваг, сэрээ, хатгуур, хогийн сав гэх зэргийг бэлтгэсэн байна.
танилцуулгыг товч тодорхой ирүүлнэ.
тохирлын гэрчилгээ, шошго, зураасан код, шинжилгээний дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ гэх мэт баримт бичгийг авч ирнэ.
Шалгаруулалт 1100 -1200 цагийн хооронд явагдана
Шагнал гардуулах үйл ажиллагаа 14 00 цагт эхэлнэ
_оOо_