ТАРИАЛАНД ҮЙЛДВЭРЛЭВ - ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ 2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“ТАРИАЛАНД ҮЙЛДВЭРЛЭВ - ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ 2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

2022.09.27                                                                                                                         Бадрах

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  Хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн”, “Хүнсний ногоо- жимс жимсгэнэ” хөтөлбөр, Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулна.

ЗОРИЛГО:

“Тариаланд үйлдвэрлэв – Хөдөлмөрийн үр шим 2022” үзэсгэлэн худалдаа нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нутгийн бренд бүтээгдэхүүн бий болгох хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг  сум, аймаг, нийслэлийн зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх, иргэд, олон нийтийг  эрүүл хүнс, эко бүтээгдэхүүнээр  хангах

ЗОРИЛТ:

  1. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, нөхөрлөл, хоршоодын

үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг  борлуулах, зах зээлд байр суурь эзлэх боломжийг  бүрдүүлэх

  1. Жижиг дунд үйлдвэр, эрхлэгчдийн  бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар

борлуулалтыг нэмэгдүүлэх, сурталчлах

  1. Төр, хувийн  хэвшлийн  хамтын ажиллагааг  сайжруулж, өрсөлдөх

чадвар, туршлага солилцуулах, түншлэл тогтоох

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Тариалан сумын ЗДТГ, багийн Засаг дарга нар

ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГА:

Нийтийн  ахуйн үйлчилгээ ТӨХК, Соёлын төв

НОМИНАЦИ ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Ахлагч           Г.Болдоо                   Засаг даргын орлогч

Гишүүдэд      Д.Баасанбат            Засаг даргын Тамгын газрын дарга

Т.Алтанчимэг           Халамжийн  асуудал хариуцсан мэргэжилтэн

                        А.Тэлмэн                   Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн

                        Д.Мөнх- Эрдэнэ       Мал эмнэлгийн  Улсын байцаагч

                        Н.Чанцалмаа           Тархвар зүйч

                        З.Эрдэнэчимэг        Эрүүл мэндийн төвийн  нийгмийн  ажилтан

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбат Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн.

ХУГАЦАА: 2022 оны 10 дугаар  сарын 21-ны өдөр

БАЙРЛАЛ:  Спорт цогцолбор

ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ:

  1. Тариалан сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэд, малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  2. Багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн холбогдох мэргэжилтнүүд үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн  бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний танилцуулгыг бэлдүүлэх
  3. Баг бүр гэр барьж, багийнхаа онцлогийг харуулсан хэлбэрээр тохижуулах
  4. Баг бүр урлагын 1 номер үзүүлж, үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлэх, үзэсгэлэн худалдаанд ороцогчдынхоо танилцуулгыг хийх / 10 минут /
  5. Аж ахуй нэгж, байгууллага иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг журам, шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулж, шагнаж урамшуулах.
  6. Ажил идэвхитэй хайгч бүртгэх
  7. Ажлын байрны захиалга авч холбон зуучлах
  8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх

 

ХАМРАХ ХҮРЭЭ:

  1. Багуудын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд
  2. Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй нөхөрлөл, хоршоод, иргэд

НОМИНАЦИ:

  1. СУМЫН БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН- 1

Батламж, цом,150,000 төгрөг

  1. ЭРҮҮЛ МЭНД, ЭКО  БҮТЭЭГДЭХҮҮН-3

Батламж, тус бүр 50,000  төгрөг

  1. ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН (Хүнсний ногоо, хүлэмжийн ногоо, жимс, жимсгэнэ,гурил, гурилан бүтээгдэхүүн )-3

Батламж, тус бүр 50,000 төгрөг

  1. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ БАГ- 2

Батламж-2 ш, тус бүр 50,000 төгрөг

  1. БАЯЛАГ БҮТЭЭГЧ ӨРХ-3

Батламж, тус бүр 50,000 төгрөг

  1. БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЖ АХУЙ НЭГЖ- 2

Батламж, тус бүр 50,000 төгрөг

  1. ШИНЭ САНАА, ШИНЭЛЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-1

Батламж, 100,000 төгрөг

  1. ТУХАЙН ӨДРИЙН ЭРЭЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН-1

Батламж, 50,000 төгрөг

 

БУСАД АНХААРАХ ЗҮЙЛ

 

  1. Баг бүр өөрсдийн ажлаа сурталчлах 1-ээс доошгүй гэрийг 10 дугаар сарын 20-нд заасан талбайд барьж бэлэн болгосон байна.
  2. Арга хэмжээнд оролцогч баг, аж ахуйн нэгж, байгууллага нь

хувцаслалтын аль нэг хэлбэрээр жигдэрч, багийн онцлогийг  илэрхийлсэн таних тэмдэг, нэрийн зүүлт, мандат зүүсэн байна.

  1. Оролцогч байгууллага аж ахуйн нэгж, хоршоод нь үйл ажиллагаагаа

сурталчилсан самбар зурагт хуудас бэлтгэсэн байна. /Гэр дотор/

  1. Бүтээгдэхүүний амталгаа хийхэд ариун цэврийн  шаардлага хангах

нэг удаагийн аяга, таваг, сэрээ, хатгуур, хогийн сав гэх зэргийг  бэлтгэсэн байна.

  1. Шалгаруулалтад орж буй бүтээгдэхүүн үйлчилгээний товч

танилцуулгыг товч тодорхой ирүүлнэ.

  1. Шалгаруулалтад орж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт

тохирлын гэрчилгээ, шошго, зураасан код, шинжилгээний дүгнэлт, гарал үүслийн  гэрчилгээ гэх мэт баримт бичгийг  авч ирнэ.

  1. Үзэсгэлэн худалдааны нээлт 10 цагт эхэлнэ

Шалгаруулалт 1100 -1200 цагийн хооронд явагдана

Шагнал гардуулах үйл ажиллагаа 14 00  цагт эхэлнэ

 

 

_оOо_