тендерийн урилга сургуульд автобус
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер зарлах өдөр: 2015.05.27
Тендер шалгаруулалтын нэр: Сургуульд бага оврын автобус нийлүүлэх гүйцэтгэгч шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: Сургуульд Бага оврын автобус ЗДТГ/2015/1
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЗДТГ-аас эрх бүхий тендерт оролцогчоос сургуульд бага оврын автобус нийлүүлэх ажилд гүйцэтгэгчээр оролцох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Уг тендер нь 100% цахим хэлбэрээр явагдах ба тендерийн баримт бичиг /хүсвэл нэмэлт хувийг/ эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендерийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.
Тендерийн хамт үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө meps.gov.mn сайтад байршуулсан байх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан цахимаар ирүүлсэн тендерийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутанд ЗДТГ-ын 2 давхар 207 тоот өрөөнд нээнэ.
Сонирхсон хуулийн этгээд тенерийн баримт бичиг болон бусад нэмэлт мэдээллийг доорхи хаягаар авч болно. /ажлын цагаар/
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2-Р ДАВХАР 202, 207 ТООТ ӨРӨӨ
УТАС:70386015, 99149010
ЦАХИМ ШУУДАН: www.e-procurement.mn, meps.gov.mn