"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" Монгол Улсын хууль 3 бүлэг 8 зүйлтэйгээр 2003 онд батлагджээ.

4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.