ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021.09.27-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвараар 139 хүн эмчлэгдэж байна. Үүнээс :
Хүнд – 2
Хүндэвтэр – 16
Бага насны хүүхэд – 12 байна.
НИЙТ НАС БАРАЛТ - 6 бүртгэгдлээ.
Өдөрт 20-оос дээш халдварын тохиолдол илэрч байгаа бөгөөд өвчлөл буурахгүй байна. Иймд:
Иргэд зочин гэртээ урихгүй.
Айлд зочлохгүй байх
Олон нийтээр цуглахгүй байх.
Амны хаалтаа тогтмол зүүх
Гэрээ 7 хоног бүр ариутгаж, их цэвэрлэгээ тогтмол хийх
Гэр бүлийнхээ гишүүдийн дархлааг дэмжиж халуун юм ууж, витаминжуулж, даарахгүй байх.
Ковидоор өвчилсэн шинж тэмдэг илэрсэн үед өөрийгөө тусгаарлах, бусдад халдвар тараахгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Засаг даргын Тамгын газар