Шинэчилсэн найруулга

16 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв
16.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь бие даасан төсөвтэй байна.
16.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн эх үүсвэр нь татварын болон татварын бус орлого, улсын төсвийн санхүүжилт, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
16.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгийг энэ хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
16.4.Сум, дүүргийн төсвийг боловсруулж, батлахдаа харьяалах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг авч тусгана. Баг, хорооны үйл ажиллагааны зардлыг харьяалах сум, дүүргийн төсөвт тусгайлан батална.
16.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.