Иргэдийн анхааралд

.Ахуйн зориулалтаар загас барих иргэд нь дор дурдсан үүргийг хүлээнэ.

7.1.Ан агнуурын хууль тогтоомж болон энэхүү журмын заалтыг дагаж мөрдөх.

7.2.Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид болон тухайн орон нутгийн зохих албан тушаалтны анхны шаардлагаар загас барих эрхийн бичиг, биеийн байцаалт, загас барихад ашиглаж байгаа багаж хэрэгслэл, барьсан загасыг үзүүлж, тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх

7.3.Гол мөрөн, нуур цөөрөм тэдгээрийн эрэг орчмын газрыг бохирдуулахгүй, мод сөөгийг хугалж гэмтээхгүй байх, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхаарал, сонор сэрэмжтэй байх.