Эрүүл цус эерэг хандлага аян

ТАРИАЛАН СУМЫН ИТХ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ЭРҮҮЛ  ЦУС-ЭЕРЭГ  ХАНДЛАГА АЯНЫ ХҮРЭЭНД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ДҮНГИЙН ТУХАЙ

 

Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа Эрүүл цус эерэг хандлага аяны үйл ажиллагааг дэмжиж 2018 оны 03 сарын 05-06 ны өдрүүдэд урьдчилсан сэргийлэх илрүүлэх үзлэгт ЗДТГ-ын  албан хаагчид нийт 40-н төрийн  албан хаагч  хамрагдахаас 38 төрийн албан хаагчид хамрагдаж хамрагдалт 95 хувь хамрагдалаа. Хоёр төрийн  албан  хаагч Мөрөн, Улаанбаатар хотод ажлаар яваа  учир хамрагдаагүй 2-р төрийн  албан хаагчийг ирэхээр нь хамруулна. Мөн төрийн  албан  хаагчдад Эрүүл цус эерэг хандлага аяны үйл  ажиллагааг  дэмжиж ХДХВ/ДОХ, БЗДХ-ны өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭМТөвтэй хамтран сургалтыг зохион  байгууллаа.

 Цаашид аяны үйл ажиллагааг дэмжиж албан  байгууллага хувийн хэвшил  аж ахуй нэгжүүд хөдөөгийн  багууд удирдамж хуваарийн дагуу хүнээ 100% хамруулна гэдэгт итгэлтэй байна.

 

Эрүүл амьдралын төлөө

Хамтдаа, Үзлэгтээ 100 хувь

хамрагдахыг уриалж байна.