Нэрэлсэн жилийн ажлын нээлт

БАТЛАВ:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                      /Л.ГАНБОЛД/                   СУМЫН ЗАСАГ ДАРГА              /Ц.ХӨВСГӨЛДАЛАЙ/

 

 

“АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЖ- АХМАД НАСТНАА ДЭМЖИХ” ЖИЛИЙН                                                                                         АЖЛЫН СУМЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

ЗОРИЛГО: Ахмад настан бүрт чиглэсэн ажил үйлчилгээг сайжруулан, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий

болгоход иргэд олон нийтийн оролцоог хангаж, хамт олон, иргэн бүр ахмад настнууддаа тавих анхаарал халамжийг нэмэгдүүлнэ.

А.Ахмад настнаа дэмжих жилийн ажлын талаар:

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Санхүүгийн эх үүсвэр /мян төг/

Хариуцах байгууллага албан тушаалтан

Биелэлт үр дүн

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар:

1

Нэрлэсэн жилийн ажлыг зохион байгуулах тухай СЗД-н захирамж гарган, ажлын хэсгүүдийг томилон ажиллуулах

2 сард

 

Д.Батжаргал

Д.Баасанбат

 

2

Сумын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, аймгийн ЗД-аар батлуулан, нэрлэсэн жилийн ажлын нээлт хийх

2 сард

 

ЗДТГ

Ажлын хэсэг

Соёлын төв

 

3

Баг байгууллага, аж ахуй нэгжийн удирдлага болон ажлын хэсгүүдийн нэгдсэн цугларалт хийж, ажлын чиглэл үүрэг даалгавар өгч, биелэлт үр дүнг тооцон ажиллах

2 сард

 

СЗДарга

Ажлын хэсгийн дарга нар

 

4

Нэрлэсэн жилийн ажилд зайлшгүй шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоо хийж, ИТХурлаар батлуулж, жилийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах

 

 

2 сард

 

 

 

СЗДарга

Ажлын хэсгийн дарга нар

 

5

Төсөвт болон ОНӨУҮГ-н дарга нартай СЗДаргаас байгуулах үр дүнгийн гэрээнд нэрлэсэн жилийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг хавсралтаар өгч, жилийн эцэст үнэлж, урамшуулах, хариуцлага тооцох

Хагас жил тутамд

 

СЗДарга

Ажлын хэсгийн дарга нар

 

6

“Ахмад настнаа дэмжих” жилийн хүрээнд баг, ААНБайгууллагуудад цом аялуулж, ажлын тайланчлал авч үнэлж дүгнэх

1-11 сар хүртэл

 

ЗДТГ, Ахмадын хороо

 

7

Аймгийн ахмадын байгууллагын 30 жилийн ой болон Монголын ахмадын өдрөөр ахмадуудтай уулзалт хийж, тусгай хөтөлбөрөөр тэмдэглэн өнгөрүүлэнэ.

5:10 сард

2500,0

ЗДТГ, Ахмадын хороо, Ажлын хэсэг

 

8

Зарим томоохон ААНБ болон багуудад ахмадын зөвлөл, “Ахмадын сан” байгуулж, “Ахмад настанд ээлтэй аймаг” дэд хөтөлбөрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэнэ.

Жилдээ

 

Ажлын хэсэг,                           Баг, ААНБ-н дарга эзэд

 

9

Ахмад настнуудын харъяалалыг шинэчлэн тогтоож, тэдэнд хуулиар тогтоогдсон хүндэтгэл дэмжлэг туслалцаа, хөнгөлөлт үйлчилгээнд бүрэн хамруулж байх.

Жилдээ

 

Хуулийн дагуу улс болон орон нутаг, байгууллагын төсвөөс

ЗДТГ, Баг, ААНБ-ын дарга эзэд, ажлын хэсэг

 

10

Хүүхэд залууст амьдрах ухаан, мэргэжил, мэргэшлийн чадвар, дадлага туршлагыг өвлүүлэн ахмад настны зөвлөх үйлчилгээг ажиллуулах

Жилдээ

 

ЗДТГ, Ахмадын хороо, Ажлын хэсэг

 

ДҮН

 

2500,0

 

 

Хоёр : Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын талаар:

1

55-70 насны ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 70-84 насны ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээг түлхүү үзүүлэх, 84-өөс дээш насны ахмадуудад гэр бүлд нь хүрч үйлчлэх, асран халамжлах үйлчилгээг үзүүлж байх

Жилдээ

 

ЗДТГ, ЭМТ,   Ажлын хэсэг

 

2

Ахмад настангуудад “Эрүүл зохистой хооллолт”, “Эмийн зохистой хэрэглээ”, “Эрүүл дадал - эрсдэлгүй амьдрал” зэрэг сэдвээр сургалт мэдээллийн ажлыг цувралаар зохион байгуулах

Жилдээ

 

 

Ажлын хэсэг,                   ЭМТ

 

3

Ахмад настны чийрэгжүүлэх төвийг тоног төхөөрөмжөөр хангаж, тогтмол ажиллуулах

 

Жилдээ

 

2000,0

Ажлын хэсэг, Ахмадын хороо

 

4

Нийт ахмад настангуудын 10 хүртэлх хувийг магадлан итгэмжлэгдсэн амралт, сувилалд амраах арга хэмжээг авах

Жилдээ

50%-ийн хөнгөлөлтөөр

Ажлын хэсэг, Ахмадын хороо

 

5

Ахмад настангуудыг алдаршуулах, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх, төрийн дээд одон медаль болон салбарын шагналд тодорхойлох

Жилдээ

 

Ажлын хэсэг, Ахмадын хороо

 

6

Ахмад настнууддаа зориулсан “Ахмадын танхим” барьж, тоног төхөөрөмжөөр хангах

Жилдээ

 

35000,0

ЗДТГ, Ажлын хэсэг

 

7

Төсөвт болон төрийн өмчийн газар, аж ахуй, нэгжүүдэд зорилтот бүлгийн ахмадуудтай гэр бүлийг хариуцуулан өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх

Жилдээ

 

 

Ажлын хэсэг , Ахмадын хороо

 

8

Сургуулийн 6-аас дээш ангийн бүх бүлгүүд ахмад настантай өрхийг шефлэн “ Нэг бүлэг – Нэг өрх” хөдөлгөөн  өрнүүлж ажиллах

Жилдээ

 

 

Ажлын хэсэг, Ахмадын хороо, Сургуулийн захиргаа

 

9

Ахмад настнуудын дунд урлаг - спортын I шатны наадмыг зохион байгуулж, аймгийн II шатны наадамд оролцуулах

 

4:5 сард

 

500,0

ЗДТГ, Соёлын төв, Ажлын хэсэг, Ахмадын хороо

 

10

Цагаан сар, Ахмадын баяр зэрэг томоохон тэмдэглэлт баяр ёслолоор ахмад настан руу чиглэсэн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, хуулийн дагуу хүндэтгэл үзүүлж байх.

Жилдээ

12000,0

ЗДТГ, Соёлын төв, Ажлын хэсэг, Ахмадын хороо

 

11

Худалдаа үйлчилгээний газрууд томоохон баярын өдрийг тохиолдуулан ахмад настнуудад 2-3 удаа “Хямдралын өдөр”-ийг зарлаж үйлчилгээ үзүүлж байх

Жилдээ

 

 

Ажлын хэсэг, үйлчилгээний газрууд

 

                                     ДҮН

 

49500,0

 

 

 

Б.Амьдрах орчноо сайжруулах  ажлын талаар:

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Санхүүгийн эх үүсвэр /мян төг/

Хариуцах байгууллага албан тушаалтан

Биелэлт үр дүн

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар:

1

Ажлын хэсгийг томилж, нийт удирдах ажилтнуудын цугларалт, семинар хийж, ажлын чиглэл өгөх

2 сард

 

Ц.Хөвсгөлдалай

Ажлын хэсгийн ахлагч нар

 

2

“Амьдрах орчноо сайжруулъя” уриан дор айл өрх, гудамж хэсгүүдийн дунд болзолт уралдаан зарлан “гудамж” төсөл хэрэгжүүлэн дүгнэх

Жилдээ

 

9200.0

ЗДТГ, ЭМТөв, Ажлын хэсэг

 

3

Амьдрах орчноо сайжруулах талаар сумын хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгууллалтын ажлын эх үүсвэрийг сайтар тооцож, хийх ажлын жагсаалтыг шинэчилж, хэрэгжүүлэх

Жилдээ

 

 

ЗДТГ, Ажлын хэсэг, БЗДарга нар

 

4

 

“Осолгүй амьдралын хэвшил”, “Архигүй тайван – орчин” аянуудын тусгай удирдамжаар зохион байгуулж, иргэдийн оролцоог хангаж ажиллах

Жилдээ

 

 

ЗДТГ, ЭМТөв, ГХУССЗөвлөл, БЗДарга нар

 

5

Хүн амын ундны усны худаг, усан сангуудын эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлэх нийт айл өрх, ААНБ-уудын “00” –ын үзлэг тооллого хийж сайжруулах, 30 хоногийн зохистой ажил зохион байгуулж, үнэлэх

5 сард

 

ЗДТГ, ЭМТөв, НАҮТөв, Мандал баг

 

6

“Эрүүл цус – Эерэг хандлага” арга хэмжээг тусгай удирдамж гарган зохион байгуулж , дүгнэх

2-10 саруудад

3700,0

ЗДТГ, ЭМТөв, БЗДарга нар

 

ДҮН

 

12900,0

 

 

Хоёр: Орчин нөхцлөө сайжруулах, бүтээн байгууллалтын ажлын талаар:

1

Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн талбайг багасгах, хаших, оруулга зам, талбайтай болгож, далан байгуулах

Эхний хагас жилд

20000,0

ЗДТГ, НАҮТөв, Ажлын хэсэг

 

2

ЕБС-н спорт залны шал, цонх, дээвэр засварлаж сургалтын орчинг сайжруулах

Жилдээ

28000,0

ЗДТГ, ЕБС-н захиргаа, Ажлын хэсэг

 

3

Соёл спортын цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулж, гадна тохижилт, орчин нөхцлийг сайжруулах

Жилдээ

 

11796,0

Соёлын төв, Ажлын хэсэг

 

4

Нийтийн боловсон бие засах газар 2-ыг шинээр барьж, бүх нийтийн хог цэвэрлэх ажлыг 2 –удаа зохион байгуулах

4:10 сард

5000,0

ЗДТГ, НАҮТөв, БЗДарга нар, Ажлын хэсэг

 

5

ЕБС-ийн дотуур байранд урсгал засвар хийж, давхар бүрийг камержуулах

Жилдээ

7000,0

Ажлын хэсэг, Сургуулийн захиргаа

 

6

Төв гудамжны замаас хойш худалдаа үйлчилгээний газруудыг халаалттай болгох чиглэлээр 220 метр дулааны шугам өргөтгөх

Жилдээ

15000,0

ЗДТГ, НАҮТ, Ажлын хэсэг

 

7

Артархи баг, Баянхошуу багийн мэдээллийн төв, Давааны ар багийн контор, Сэлэнгэ баг , Тавантолгой баг , Давааны ар багуудын халуун усны байруудыг засварлах, тохижуулах

Жилдээ

15000,0

ЗДТГ, БЗДарга нар, ажлын хэсэг

 

8

Нийтийн эзэмшлийн газруудад шинээр 50-аас доошгүй гэрэлтүүлэг нэмж байрлуулах

Жилдээ

 

15000,0

Ажлын хэсэг, НАҮТөв

 

9

Сумын төвийн баярын талбайг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах

6 сард

5000.0

ЗДТГ

 

10

Орон гэргүй хүнд нөхцөлд амьдарч буй зарим өрх, иргэдийг гэр оронтой болгож амьдрах нөхцлийг сайжруулах

Жилдээ

7700.0

ЗДТГ, БЗДарга нар, ажлын хэсэг

 

11

Төв замын дагуух самбаруудыг шинэчилж, аж ахуй нэгж байгууллага болон сумын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өнгө үзэмжийг сайжруулана.

Жилдээ

 

3500.0

ЗДТГ, НАҮТөв, ААНБ-н дарга нар, Ажлын хэсэг

 

ДҮН

 

145.896.0

 

 

Гурав. Нэрлэсэн жилийн ажлыг сурталчилах, тайлагнах, дүгнэх талаар:

1

Нэрлэсэн жилийн ажилд зориулж “Тариалангийн жавхаа” сонин 2 удаа гаргаж, айл өрх, иргэдэд түгээх

Эхний хагас жилд

540.0

ЗДТГ, Ажлын хэсгүүд

 

2

Ахмад настнуудын амьдрал үйлс болон амьдрах орчноо сайжруулах талаар бодитой ажил зохион байгуулж буй баг, ААНБ, айл өрх, иргэний талаар телевизийн нэвтрүүлэг хийж, олон нийтийн хүртээл болгох

Жилдээ

 

300.0

ЗДТГ, Ажлын хэсгүүд

 

3

Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд баг, ААНБ, айл өрх, гудамжны хэсгүүдийн дунд болзолт уралдаан зарлаж, шагнаж, урамшуулах

Жилдээ

 

9.200.0

ЗДТГ, Ажлын хэсэг

 

ДҮН

 

10040.0

 

 

НИЙТ ДҮН

 

220.836.0

 

 

 

 

ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН:ТАРИАЛАН СУМЫН НЭРЛЭСЭН ЖИЛИЙН  АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ