Хууль эрх зүйн мэдээлэл

        СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР  ЗӨВЛӨЛИЙН

                         АЖЛЫН 2015 ОНЫ  ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН  АЖЛЫН ТАЛААР.

 

2015.06.25                                                                                                                Бадрах

        Сумын  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа жил улирлаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны  жилийн ажлын төлөвлөгөөнд  нийт 3 бүлэг 43 асуудал төлөвлөн ажиллаж байна.  ГХУСС зөвлөлийн  хурлыг улиралд нэг удаа хийж  сумын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гараалт  иргэдэд хууль эрх зүйн  мэдлэгийг олгох  эргүүл жижүүрт гарсан тухай  болон хяналт шалгалтын  ажлыг зохион байгуулсан тухай хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх  архидан согтуурахтай тэмцэх  сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажлын  талаар  хэлэлцэн  зохих шийдвэрийг  гарган ажиллаж байна.

 

      Сумын хэмжээнд  өмчлөх эрхийн эсрэг  болон архидан согтуурах  хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх аяныг 2015 оны 4  дүгээр сарын 01 –ээс  5 дугаар сарын 15 –ны хооронд  зохион байгуулан уг аяны хүрээнд  ЗДТГ, Цагдаагийн тасаг ,ЭМТ-тэй  хамтран  дараах ажлыг  зохион байгуулсан.

 

    Баг байгууллага аж ахуй нэгж бүрт “ Архидалтын эсрэг хамтдаа “  туг дэвтэр аялуулж энэ хугацаанд  тухайн байгууллага бүр хуулийг сурталчилах байгууллага хамт  олноороо тодорхой ажлыг  зохион байгуулсан.

 

   Иргэдэд сумын хэмжээнд зохион байгуулж байгаа 45 хоногийн аяны  талаар  болон гэмт хэрэг  зөрчлөөс  урьдчилан сэргийлэх хулгайн болони гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх  ойн хээрийн  болон обегтын  түймрээс урьдчилан сэргийлэх  эклогийн боловсрол олгох  чиглэлээр  соён гэгээрүүлэх  арга хэмжээг  АДХК, НАҮТ сургулийн сурагчдын дунд  зохион байгуулсан.  ИТХ, ЗДТГ-ын  холбогдох удирдлагууд  архи согтууруулах ундаа  байнга хэрэглэж байгаа  6 иргэн  гэр бүлийн хүчир хийлэлд  өртөж байгаа  болон  өртөж болзошгүй  2 гэр бүлтэй  нэг бүрчлэн уулзаж  ИТХ, ЗДТГ, Цагдаагийн тасаг  иргэд гэр бүлийг  хяналтандаа авч  байнга хяналт тавин ажиллаж байна.

 

   Мөн өөрсдийн хүсэлтээр  архи согтууруулах ундаа  хэрэглэж байгаа 4 иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн  хордлого тайлах  эмчилгээнд  хамруулан  соён гэгээрүүлэх арга хэмжээг авсан.

 

    Нийгмийн дэг журам зөрчсөн  25 иргэнд  450.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч 26 удаа  эргүүл хяналтын ажлыг хийж  193.700  төгрөгний  130 л шатахуун   зарцуулсан. Тусгай зөвшөөрөлтэй цэгийн  үйл ажиллагаанд хяналт тавьж эдгээр цэгүүдийг  2 удаа ГХУСС зөвлөл Цагдаагийн тасаг  хамтран  лацдаж  хулгайн аргаар архи согтууруулах ундаа  борлуулж байгаа  цэгийг илрүүлсэн. 21 хүнсний дэлгүүрээс  28 төрлийн 1 сая 90.0 төгрөгний  хугацаа хэтэрсэн  хүнсний бүтээгдэхүүнийг  хураан авч  зөрчил гаргасан  эздэд 200.000 төгрөгний  торгуулийн арга хэмжээ авсан. Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд  тусгагдсан 11 арга хэмжээ 30-70%  хэрэгжилттэй байна.

 

   ХХААХҮйлдвэрийн сайдын 2011 оны А\ 74 тоот тушаалаар батлагдсан малын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдуулан  малын гарал үүслийг тогтоох  шилжилт хөдөлгөөнийг  хянах ашиг шим үүлдэр  угсааг  багтаасан цогц программ боловсруулагдсан үүний дагуу  тус сумын 6 багийн  мал сүргийг ээмэгжүүлэн баг  тус бүр  кодтой боллоо.

 

  Үүнд.  Артархи баг   673151, Баянхошуу баг 673153, Давааны ар баг 673155, Мандал баг 673157, Сэлэнгэ баг 673159, Тавантолгой баг 673161, гэсэн кодтой . Тодруулага   67-нь  аймгийн код, 31 –нь сумын код , сүүлийн код нь багийн код байна.

                                

  Сумын ГХУССзөвлөлийн дарга Ё. Батзориг /өрөөний дугаар: 106, харилцах утас 88269495, мэйл хаяг: ubatzorig@yahoo.com/,

              Нарийн бичгийн дарга Г. Төрбат  /өрөөний дугаар: 105, харилцах утас:  91645359, 99217481, мэйл хаяг: turbat1108@yahoo.com

 

 

 

                                                       Сумын ГХУСС зөвлөл

 

 

 

 

ТАНЫГ СОНСЪЁ”- “ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” уриан дор 70386017 утсыг байнга ажиллуулж байна.

 

ЗДТГ-аар үйлчлүүлж буй иргэдийн цагийг хэмнэх, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ойр, ил тод, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй болгох, иргэдийн санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий “70386017” утас таныг сонсъё утас ажиллаж байна

 

 

ИРГЭН ТАНЫ САНАЛ ҮНЭТЭЙ.

 

 

 

Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаг үеийн мэдээллээр шуурхай хангах, мөн шинээр баталсан хууль тогтоомж, эрх зүйн актын талаар ил тод байдлыг хангаж зарлан мэдээллийн самбарууд болох ЗДТГ-ын урд талын самбар, сумын төвийн дэлгүүрийн урд талын 2 самбар, “BET-COM” дэлгүүрийн зүүн талын самбар баярын талбайн ард талын улаан худаг дахь самбар, Халуун усны зүүн талын цагаан худаг дахь самбарт тус тус байнга тавьж ажиллаж байна.

 

ТАРИАЛАН СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС ДООРХИ

ЗҮЙЛИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

 

   2015.09.01                                                                                                              Бадрах

 

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, “в”, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг үндэслэн мэдэгдэх нь:

            Хөвсгөл аймгийн хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил тасралтгүй гарч байгаа, ялангуяа засмал зам дагуух зорчигчдын хайхрамж болгоомжгүй байдал, хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг буруу зан үйл, үйлдлээс шалтгаалан аваарь осол нэмэгдэж, зөвхөн энэ 7 дугаар сард 76 осол, тохиолдол бүртгэгдсэний 32 нь буюу 42.1 хувь нь зам тээврийн осол байна. Дээрхи үүсч байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Үүнд:

  1. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч тээврийн хэрэгслийн бичиг баримт, жолоодох эрхийн үнэмлэх, татварын гэрчилгээг биедээ авч явж байх
  2. Шинээр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг судлаж, зөрчил дутагдал гаргахгүй байх
  3. Оршин суух хаягийн байршлын дагуу улсын дугаарын өөрчлөлтийг хийлгэсэн байх
  4. Тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүр, өнгө, аралын  дугаарын өөрчлөлт хийсэн бол Бүртгэлийн байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн байх
  5. Мотоциклийн жолооч болон зорчигчид зориулалтын дуулгыг хэрэглэж байх насанд хүрээгүй хүнээр мотоцикль жолоодуулахгүй байх
  6. Хүн тээвэрлэлтийн нормыг хэтрүүлэхгүй байх
  7. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хурд хэтрүүлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЭЛ

2015.09.03                                                                                                                 Бадрах

 

 

 2015 оны энхний хагас жилийн  байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас тээврийн хэргэсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын гэмт хэрэг ослын талаархи  мэдээлэл 40-г хүлээн авч, 9 мэдээллийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж, 16 мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 15 мэдээлэлд холбогдох жолооч нарын саналыг үндэслэн даатгалын байгууллагаар хохирлыг төлүүлж, байгууллага аж ахуй нэгж иргэдэд учирсан 41641000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Мөн захиргааны зөрчил гаргасан 260 иргэний 240-д нь 1100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг аргилгуулан ажиллаж байна

Ослын хэргийн шалтгааныг авч үзвэл: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 буюу 32%, хурд хэтрүүлсэн 3 буюу 12%, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн 3 буюу 12%, зогсоох арга хэмжээ аваагүй 4 буюу 16% эзлэж байна.

Үүнийг хэлбэрээр нь авч үзвэл: Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй 14 буюу 56%, онхолдсон 6 буюу 24% эзлэж, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол нь Мөрөн суманд, онхолдох хэлбэрээр гарсан осол нь сумдад гарсан байна.

Зам тээврийн осол хэргийн 30 буюу 22,7% мотоциклийн жолооч нартай холбоотой бөгөөд 14 буюу 46% нь Мөрөн суманд, 16 буюу 56% нь сум орон нутагт үйлдэгдсэн байна. Осол хэргийн улмаас 25 хүний амь нас хохирч, 12 буюу 48% нь мотоциколоос унаж нас барсан. Осолд холбогдсон мотоциклийн жолооч нарын 21 буюу 70% нь хамгаалах малгай хэрэглээгүй ба үхлийн гол шалтгаан нь суурь ясны гэмтэл байна.