Засаг даргын мэндчилгээ

Гурван Бадрах , Бумбат толгойнхоо хормойд төрж өссөн , амьдарч , ажиллаж байсан төрөлх нутгийн ахан дүүс та бүхэндээ болон нийт Тариаланчууддаа эх орны хоймор болсон Хөвсгөл аймгийн Тариалан сумаас мэндчилж , эрүүл энх , аз жаргалыг хүсье.

Манай сум Хөвсгөл аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогоор Газар тариалангийн буюу зүүн бүсийн төв болон хөгжих хэтийн төлөвтэй билээ .

Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг . Тэртээ 90 жилийн өмнө шаваа тавьж , шангаа хатгаж байсан он цагаас хойш Тариалан сум өнгө төрхөө засч , өргөжин тэлсээр өдгөө хүрлээ . Өнөөдөр хэний ч өмнө итгэл дүүрэн хэлэх хөгжлийн гараагаа Тариаланчууд бид олж чадлаа .  Тариалан сум цаашид хөгжин дэвжих боломж бололцоо дүүрэн бий . Гагцхүү орчин үеийн техник технологийн дэвшлийг орон нутагтаа нэвтрүүлж сумын эдийн засгийн үндсэн салбар болох МАА , газар , тариалангаа бүтээлчээр хослуулах нь чухал гэж үздэг .

Юуны өмнө энэ нутгаас төрөн гарсан хүн бүр хийгээд одоо нутагтаа амьдарч ажиллаж буй та бид итгэл , сэтгэлээ нэгтгэн ажиллавал Тариалан сумын маань хөгжлийн ундарга улам бүр хүчээ авч оргилон байх болно . Иймд та бидний нутгаа гэх халуун сэтгэл , хамтдаа итгэлээр баян сэтгэлээр дүүрэн сум орон нутгаа хөгжүүлэх боломж бүрийг цаг алдалгүй ашиглаж , хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна . Түмэн олны маань амьдрал ахуй улам бүр өөдрөг байх болтугай . Тариаланчуудын хийморь лундаа өөдрөг байх болтугай .

ЗАСАГ ДАРГА : Х.ЭГИЙМАА