Санхүүгийн үйлчилгээ

ТАРИАЛАН СУМЫН САНХҮҮГИЙН АЛБА

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын дагуу суманд төсвийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн  үйл ажиллгааг явуулах чиг үүрэг бүхий санхүүгийн албыг сумын Засаг даргын 2015 оны А/2 тоот захирамжаар байгуулсан.

             Санхүүгийн алба нь 5 хүний орон тоотой байхаар Засгийн газраас жишиг норматив тогтоож өгсөн ба үүний дагуу сумын санхүүгийн албаны  дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Пүрэвдорж, төрийн сангийн мэргэжилтэн Ж.Мягмаржав, сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогч Н.Мөнхцэцэг,  ЗДТГ, ИТХ, ЭМТөв, тусгай сангууд хариуцсан нягтлан бодогч Д.Хандсүрэн, төсвийн орлого бүрдүүлэлт хариуцсан татварын байцагч Б.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй.

Санхүүгийн алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

  1. сумын төсвийг төлөвлөх, ИТХ-д хэлэлцүүлж, батлуулах
  2. сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж  төсвийн хэрэгжилтийг хуулийн  дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих;
  3. .төсвийн  орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх;
  4. төсвийн зардал болон хөрөнгийн  хяналтыг  хэрэгжүүлэх;
  5.  зээл, тусламжийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих;
  6. төсвийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах;
  7. төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох.
  8. Төсвийн ил тод байдлыг хангаж, олон нийтэд мэдээлэх
  9. Статистикийн сар улирал жилийн мэдээ судалгааг гаргах, хүн ам, мал тооллогыг зохион байгуулж явуулах
  10. Сумын нийт аж ахуйн нэгжийн тайлан балансыг гаргуулах, НББ-ийн арга зүйн зөвлөгөө өгөх