Халамжийн үйлчилгээ

1. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд мөнгөн тэтгэмжид хамрагдахад дараах баримт бичиг бүрдүүлнэ.

  1. Өргөдөл
  2. Жирэмсэн үеийн хяналтанд орсон тухай болон төрсний дараах эсэн мэнд бойжиж байгаа  тухайн эмнэлгийн тодорхойлолт
  3. Багийн Засаг даргын тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. 2 хувь цээж зураг

 

2.Алдарт эхийн одонтой эхчүүдэд мөнгөн тусламж хамрагдахад

бүрдүүлэх материал /жилд 1 удаа олгоно. 1-р одон 200,000 төгрөг, 2-р одон  100000 төгрөг/

 

1.Өргөдөл

2. Багийн Засаг даргын тодорхойлолт

3. Одонгийн үнэмлэх, хуулбарын хамт

4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

5. 2 хувь цээж зураг

3.Ахмад настанд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох/Сар бүр 115000 төгрөг/

Жич: 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй, харж хандах үр хүүхэд төрөл садангүй ганц бие буюу  асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөртэй нь адил өндөр настан буюу  хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй амьдарч байгаа нөхцөлд хамрагдах үндэслэл болно.

Дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1.Өргөдөл

2. Багийн Засаг даргын тодорхойлолт

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. 2 хувь цээж зураг

5. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт

 

 

4.Эмнэлгийн хяналтанд байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд тэтгэмж олгох

Үйлчилгээний нөхцөл: Асруулагч нь бусдын тусламжгүйгээр өөрийгөө авч явах чадваргүй, байнгын хараа хяналтанд байх шаардлагатай ахмад настан эсвэл  хөгжлийн бэрхшээлтэй иргэн

            Дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Өргөдөл
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Асарч буй хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй  хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгч их эмчийн тодорхойлолт
  • Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

 

5.Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох

           

Үйлчилгээний нөхцөл: 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй гэрээт ахмадын амралтын газарт амрахад жилд 1 удаа хөнгөлөлт үзүүлнэ. 

Хамрагдахад бүрдүүлэх баримт бичиг:

  1. Өргөдөл
  2. Засаг даргын тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Эрхийн бичгийн  хуулбар, мөнгө төлсөн баримт
  5. Тэтгэвэрийн дэвтэр, хуулбарын хамт

 

6.Тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг үзүүлэх боломжгүй ахмад настан болон хүндэт донор ахмад настанд сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол  түлш худалдан авахад  мөнгөн тусламж олгох /жилд 1 удаа 140000 төгрөг/

            Дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  1. Өргөдөл
  2. Засаг даргын тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  4. Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

 

7.Эмчилгээ сувилгаа шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн  дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан  тохиолдолд тээврийн хэрэгслийн  нэг талын зардал болон эрхийн бчигийн үнийн 50%-ийг жилд нэг удаа нөхөн олгох

            1.Өргөдөл

            2. Засаг даргын тодорхойлолт

            3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

            4. Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт эсхүл нэхэмжлэл

            5. Эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт

            6. Эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт

 

 

8.Тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл садангийн хүнгүй, ганц бие настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг  гэр бүлдээ авч асарч буй  иргэнд нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох/асарч буй  иргэнд сар бүр 52800 төгрөг, асруулж байгаа иргэнд улиралд 60000 төгрөг/

            -Өргөдөл

            -Засаг даргын тодорхойлолт

-2 хувь цээж зураг

            -Асарч байгаа хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт

            -Ахмад настан хөгжлийн бэрхшээлтй  хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт

            -Тухайн ахмад настан нь тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие болохы  тодорхойлсон Амьжиргааг дэмжих зөвлөлийн  шийдвэр

 

 

9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох үйлчилгээ /сар бүр 115000 төгрөг/

            Үйлчилгээний нөхцөл: Нийгмийн даатгалын сангаас  тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй тэжээгч нь нас барсан тохиолдолд:

            1.Өргөдөл

            2. Засаг даргын тодорхойлолт

            3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

            4.  5 хувь цээж зураг

            5. Нийгмийн даатгалын сангаа  тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт

            6. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар  алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй  иргэн тэтгэвэр авахдаа  хөдөлмөрийн чадвар алдалтын  хувь хэмжээ, хугацааг тогтоосон  эмнэлгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссын шийдвэр

 

 

 

 

10.ҮОМШӨ-ний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засах хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод  хийлгэсэн протезийн үнийн хөнгөлөлт олгох /3 жилд 1 удаа /

 

            -Өргөдөл      

            -Засаг даргын тодорхойлолт

            -Протез шаардлагатай тухай нарийн мэргэжлийн  эмчийн тодорхойлолт

            -Хөгжлийн бэрхшээлтэй  иргэний үнэмлэх, хуулбарын хамт

            -Протезийн үнийн нэхэмжлэл, эсхүл  мөнгө төлсөн тухай санхүүгийн баримт

            - ҮОМШӨ-ний даатгалын сангаас  протез, сэргээн засалтын  хөнгөлөлт авах эрх үүсээгүй  тухай нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт

 

11. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дотоодод хийлгэсэн протезийн үнийн хөнгөлөлт олгох /тохирохгүй болсон тухай бүр /

 

 

-Өргөдөл

            -Протез шаардлагатай  тухай нарийн мэргэжлийн  эмч нарын тодорхойлолт

            -Төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх/ хуулбарын хамт

            -Хөгжлийн бэрхшээлтэй  үнэмлэх, хуулбарын хамт

            -Протеийн үнийн нэхэмжлэл, эсвэл мөнгө төлсөн тухай  санхүүгийн баримт

 

12. Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд мөнгөн тэтгэмж олгох /улиралд нэг удаа 60,000 төгрөг /

 

  • Өргөдөл
  • Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Байнгын асаргаа шаардлагатай  тухай эмнэлгийн байгууллагын тодорхойлолт
  • Амьжиргааг дэмжих зөвлөлийн  шийдвэр

13. Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох

/сар бүр 115000 төгрөг /

            Үйлчилгээний нөхцөлд: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй тэжээгч нь нас барсан тохиолдолд

  • Өргөдөл
  • Засаг даргын тодорхойлолт
  • 18 хүртэлх насны хүүхдийн  төрсний гэрчилгээ
  • 18 хүртэлх насны хүүхдийн эх/эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ий  иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны  тэтгэвэр  авах эрх үүсээгүй  тухай тухайн  нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт
  • Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт
  • Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

 

14.Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд

мөнгөн тэтгэмж олгох/ сар бүр 115000 төгрөг /

  • Өргөдөл
  • Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь цээж зураг
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Байнгын асаргаа шарадлагатай тухай ЭМТөвийн тодорхойлолт
  • Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр