Хууль эрх зүйн олимпиад

МОНГОЛ УЛСАД ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРИЙГ  ТОХИОЛДУУЛАН  ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУУЛЬ  ЭРХ ЗҮЙН 2-Р ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ  ЗОХИОН  БАЙГУУЛАГДАВ

2015.01.13

 

            Ардын их хурлын депутат ,төр захиргааны  тэргүүний  ажилтан асан Л.Лхагвасүрэнгийн нэрэмжит хууль эрх зүйн 2-р олимпиад 2015 оны 1-р сарын 10-ны өдөр суманд зохион  байгуулагдаж нийт 6 байгууллагын 99 төрийн албан хаагчид оролцож байгууллагын дүнгээр ЗДТГ-ын албан хаагчид 1-р байр ,12 жилийн сургууль 2-р байр ЭМТөвийн албан хаагчид 3-р байр тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагнал шилжин  явах  цомоор тус тус  шагнагдлаа.

            Хувь хүний үзүүлэлтээр ЗДТГ-ын дотоод ажилтан Б.Нямдалай 1-р байр,ЕБС-ийн физикийн багш Ц.Мягмарсүрэн 2-р байр,ЭМТөвийн их эмч Х.Эгиймаа 3-р байр тусгай байрын шагнал орос хэлний багш Я.Оюунгэрэл,биологийн багш П.Ариунтунгалаг,татварын  байцаагч Б.Чулуунчимэг, монгол хэл уран зохиолын багш Т.Жаргалмаа,ЭМТөвийн эм зүйч Ц.Давааням,түүх нийгмийн ухааны багш Ж.Мягмарсүрэн,математикын багш Б.Мөнхжаргал нар тус тус эзэлж  өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

            Хууль эрх зүйн олимпиадыг Л.Лхагвасүрэн агсаны гэр бүл үр хүүхдүүдээс ивээн тэтгэж ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион  байгуулсан бөгөөд цаашид энэ арга хэмжээ жил бүр зохион  байгуулахаар тогтсон.

            Энэ олимпиадыг зохион  байгуулсанаар төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг боловсрол дээшилж байгаа нь олимпиадын үр дүнгээс харагдаж байна.

            Л.Лхагвасүрэн агсаны гэр бүл үр хүүхэд ах дүү төрөл төрөгсдөд ажлын амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ТАРИАЛАН СУМЫН ЗДТГАЗАР