тендерийн урилга сургуульд автобус

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер зарлах өдөр: 2015.05.27

Тендер шалгаруулалтын нэр: Сургуульд бага оврын автобус нийлүүлэх гүйцэтгэгч шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: Сургуульд Бага оврын автобус ЗДТГ/2015/1

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЗДТГ-аас эрх бүхий тендерт оролцогчоос  сургуульд бага оврын автобус нийлүүлэх ажилд гүйцэтгэгчээр оролцох тухай тендер ирүүлэхийг урьж байна.

        Уг тендер нь 100% цахим хэлбэрээр явагдах ба тендерийн баримт бичиг /хүсвэл нэмэлт хувийг/ эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.

        Тендерийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.

  Тендерийн хамт үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсвэл  түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

        Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө  meps.gov.mn сайтад  байршуулсан байх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг  байлцуулан цахимаар ирүүлсэн тендерийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутанд ЗДТГ-ын 2 давхар 207 тоот өрөөнд нээнэ.

        Сонирхсон хуулийн этгээд  тенерийн баримт бичиг болон бусад нэмэлт мэдээллийг доорхи хаягаар авч болно. /ажлын цагаар/

 

 

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2-Р ДАВХАР 202, 207 ТООТ ӨРӨӨ

УТАС:70386015, 99149010

ЦАХИМ ШУУДАН: www.e-procurement.mn, meps.gov.mn